С.Сэрчмаа бизнес хатагтай болно

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

С.Сэрчмаа бизнес хатагтай болно

Нэг хэсэг Монголын рок попын хамгийн хөөрхөн дуучин хэмээн нэрлэгдэж байсан дуучин Э.Сэрчмаа Өвөрмонголын Т.Баярт гэх залуутай гэрлэж, бяцхан охинтой болсон. Тэрбээр шинэ оны өмнөхөн эх орондоо ирэхэд түүнийг төрхөмдөө буцан Монголдоо амьдрахаар шийдсэн гэсэн яриа дэгдсэн. Энэ талаар С.Сэрчмаа ямар нэгэн тайлбар хэлээгүй ч гэсэн нэг хэсэгтээ л эх орондоо байж, бизнес эрхллэх гэж байгаа бололтой. Учир нь дуучин С.Сэрчмаа “Central tower”-т дэлгүүр түрээсэлж өөрийн бизнесийг эхлүүлэх гэж байгаа сурагтай.
Тэрбээр “Central Tower”-ийн нэг давхарт дэлгүүр түрээсэлж дэлхийн нэртэй брэндийн хувцас болон гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдахаар төлөвлөөд байгаа гэнэ. Өвөрмонголд өөрийн урлагийн сургуулийг нээсэн дуучин бүсгүй уран бүтээлээ орхиж, бизнес хатагтай нарын нэг болохоор шийдсэн бололтой.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж