Хилийн цэргийн алба хаагч өөрийгөө бууджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хилийн цэргийн алба хаагч өөрийгөө бууджээ

Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0277 дугаар ангийн V заставын ахлагч М энэ сарын 3-ны өдөр АКМ буугаар өөрийгөө буудан амиа хороожээ. Хэргийн шалтгааныг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа  аж. Өөрийгөө буудсан ахлагч гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж “Миний үхэлд хэн ч буруугүй” гэсэн гэрээслэл үлдээсэн талаар зарим эх сурвалж  мэдээлж байна. Уг хэргийг Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж