26 настай Орос залуугийн зохион бvтээсэн Watch oNe хэмээх бугуйн цаг

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

26 настай Орос залуугийн зохион бvтээсэн Watch oNe хэмээх бугуйн цаг

1984
онд Владивосток хотноо тєрж, таван настайдаа эцэг эхийн хамт Япон улсын
Токио хот руу нvvж байсан бяцхан жаал урлан бvтээх vйлсэд гойд
сонирхолтой нэгэн байсан нь єдгєє тvvнийг vйлдвэрийн дизайнер болоход нь
хєтєлжээ. Одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа энэ залуу ахуйн хэрэглээний
тєрєл бvрийн зvйлсийн загварыг гаргадаг бєгєєд тvvний зохион бvтээсэн
цагны загварыг та бvхэнд сонирхуулахаар шийдлээ. 2011 оны 3-р сараас
эхлэн 350 долларын vнэ ханштайгаар худалдан авагчдад хvрч эхлэх энэхvv
цаг "Watch oNe" хэмээн нэрлэгдэж байгаа юм. Энэхvv цагны хамгийн гол
онцлог нь та товчлуур дараад л цагныхаа нvvрийг єєрчлєх боломжтойд оршиж
байгаа ажээ. Пластик, сафир шил, ган тємєр болон сайн чанарын арьснаас
бvтсэн тус цагны нvvрний хэлбэр цаашид ч бас нэмэгдэн зохиогдсоор
байхаас гадна єєрийн онцлогийг шингээсэн цагны нvvр бvтээхийг хvссэн хэн
ч бай зохиосон цагны нvvрээ энэ цагандаа байршуулах боломжтой юм. Цагны
нvvрнvvд зохион бvтээлтийн явц, нарийн тєвєгтэй байдал зэргээсээ
хамааран янз бvрийн vнээр худалдаалагдах ба худалдаж авсан эсвэл єєрийн
бvтээсэн цагныхаа нvvрийг цагны их биеийн хажуу хэсэгт байрлах USB-ээр
дамжуулан цагандаа байрлуулах боломжтой юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж