“WikiLeaks”-ээс дэлгэсэн АНУ-ын дипломат албаны мэдээлэлд АНУ болон НАТО Балтын орнуудыг ОХУ-аас хамгаалах төлөвлөгөө боловсруулсан тухай бичсэн байна. “Guardian” сэтгүүлд нийтэлсэн энэ мэдээлэлд Польшийг хамгаалах стратегид Эстони, Латви болон Литвиг хамруулах хэрэгтэй гэсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НАТО дахь холбоотнууд нь энэ төлөвлөгөөний цар хүрээг өргөжүүлэхийг дэмжсэн гэв.
Гэхдээ НАТО болон ОХУ-ын хооронд шаардлагагүй сөргөлдөөнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул цэргийн ажиллагаа хийх талаар нууц байдалд ярилцах нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл ОХУ-тай харилцаагаа сайжруулна гэж мэдэгдэж байгаа АНУ-ын одоогийн байдалтай энэ нь сөргөлдөж байгаа мэдээлэл юм.
Э.Очирт