Газрын асуудлаар иргэдийн саналыг авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Газрын асуудлаар иргэдийн саналыг авчээ

Дорноговь аймгийн аудитын газраас газрын харилцааны асуудлаар иргэдээс санал асуулга авч судалжээ.  Судлагаанд ороцогчдын 68 хувь нь газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хаана хэзээ болдгийг мэддэггүй, 22 хувь нь хаалттай байдаг, 1О хувь нь мэдээлэл олж авахад хэцүү байдаг гэж хариулжээ. Түүнчлэн газрын асуудлаар холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хандах хандлага ямар байдаг вэ гэсэн асуултанд судлагаанд ороцлогчдын     46 хувь нь хүнд суртал гаргаж чирэгдүүлдэг гэсэн байхад З1 хувь нь шуурхай үйлчилдэг, 23 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Санал асуулгын явцад газрын харилцааны ажилтнууд хүнд сурталтай , танил талдаа  илүү  үйлчилдэг, ялангуяа газарт эзэмших гэрчилгээг шинээр авах солиулахад хугацаа урттай удаан шийдвэрлэгддэг, мөн өмчилсэн газрыг ус цахилгаанаар хангах, дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, нөгөө талаар давхардсан  агуулагатай бичиг баримтыг шаарддагийг цөөрүүлэх нь зүйтэй юм гэсэн санаагаа илэрхийлжээ.

Дээрхи судлагаанаас дүгнэлт хийхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг олон нийтэд тэр бүр сурталчилж мэдээлдэггүй, үүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тохиромжтой төвд байршилтай, амины орон сууцны зориулалттай газрыг жирийн иргэд эзэмших , өмчлөх боломж муутай байдаг,  Удирдах албан тушаалтнууд, түүний дотор төрийн албан хаагчид  давуу эрх эдэлдэг нь нууц биш гэдгийг  дурьджээ. Иймд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх үйл ажиллагааг иргэдэд тэгш боломж, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж аливаа хүнд суртал чирэгдэлгүй шуурхай  үйлчлэх  шаардлагатай байна   Нэг үгээр  газрын харилцааны тухай монгол улсын хууль тогтоомжийг сурталчлах хэрэгжүүлэх арга хэмжээнд багагүй хөрөнгө хүч зарцуулж байгаа ч  эцсийн үр дүн нь өнөөгийн тавьж буй шаардлагын төвшинд хүрээгүйг харуулж байна гэж үзсэн байна.

Б.Пэрэнлэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж