GT 1-ийн дэлхийн аварга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

GT 1-ийн дэлхийн аварга тодорлоо

Өөрийн гэсэн содон өнгө төрхөөрөө бусад уралдаануудаасаа ямагт ялгарч байдаг автомашины  GT1 уралдааны 10 дахь гараа Аргентин улсад зохиогдлоо. Сан-Луис хотын тойрог замд болсон энэ гараа нь хоёр хоногийн турш үргэлжилсэн бөгөөд Германы “Витафон” багийн тамирчид хамгийн шилдэг нь байлаа. Масерати машин хөлөглөсөн залуусын хувьд хэнийг ч урдаа гаргагүй юм.  6.2 км тойрог замыг 22 удаа тойрсон энэ гараанд Герман тамирчин Михаэль Бартэлс, Италийн Андрей Бэртолини нар хамгийн шилдэг нь байлаа. 10 дахь гараанаас Витафоны залуус багаараа 28 оноо авснаар GT1-ийн энэ оны аваргаар тодорчээ. Ингэснээр Германы баг гурав дахь удаагаа GT1-ийн цомын эзэд болж байна. Харин энэ гараанд тун азгүй оролцсон баг нь мөн л Германы  Эй-Эм-Эр. Астон Мартин машинаар уралддаг энэ багийн Томас Энж, Стефан Мак нар хоёул осолд орсны улмаас тэргүүлэгчийн өрсөлдөөнөөс хасагдсан байна. Уг нь багийн өрсөлдөөнд дээгүүр байр эзлэж байсан тэдний хувьд энэ гараанд оноо аваагүйн улмаас долдугаар байрт орсон байна. Харин дэлхийн аварга Карл Вэдинггэрээр удирдуулсан Швейцарийн баг хоёрдугаар байрт шалгарчээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж