Голландад дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Голландад дэлбэрэлт боллоо

Голландын Амстердамаас 20 километрийн зайд орших Альфен Аан Ден Рижнд дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, дор хаяж дөрвөн хүн гэмтсэн тухай орон нутгийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ. Дэлбэрэлт даваа гаригийн өдөр болсон бөгөөд дөрвөн ч байшин дэлбэрэлтэд өртжээ.

Гал сөнөөгчид дэлбэрэлтээс үүссэн галыг унтраахаар ажиллаж байгаа тухай гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч ярьсан байна. Гэмтсэн дөрвөн хүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд яаралтай тусламж авч байгаа юм. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж