Өмнөд Африк олимпийн наадмыг хүлээн авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк олимпийн наадмыг хүлээн авах боломжтой

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге Өмнөд Африк улс олимпийн наадмыг өндөр төвшинд зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Өмнөд Африк улс олон улсын чанартай томоохон арга хэмжээг зохион байгуулах чадвартай гэдгийг нэг бус удаа батлан харуулж байсан бөгөөд “Бид олимпийн наадмыг хүлээн авах эрх олгохдоо зөвхөн байрлалыг бус харин чанарыг харгалзан үздэг” хэмээжээ. Гэхдээ хэрэв хоёр улс ижил үнэлгээ авбал олимпийн наадмыг зохион байгуулж байгаагүй улсад эрх олгоно гэдгийг онцолсон байна.

Өнгөрсөн зун хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсны дараа Өмнөд Африк улс 2020 оны зуны олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тус улсын зүүн эргийн Дурбан хотод ноён Рогге ОУОХ-ны конференсид оролцож байсан бөгөөд тус хот олимпийн нийслэлийн төлөө өрсөлдөнө хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж