Н.Баярсайхан дэд ерөнхийлөгч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Н.Баярсайхан дэд ерөнхийлөгч болжээ

Монголын шилдэг боксчдын нэг, Барселоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан боксын спортын хөгжлийн төлөө зүтгэхээр болжээ. Нэгэн үе боксын рингнээ тулалдаж явсан тэрбээр хоёр жилийн өмнө Монголын олимпийн медальтнуудын холбоог үүсгэн байгуулж, өөрөө генсекээр ажиллаж байгаа бол саяхнаас бас нэгэн шинэ албан тушаалтай боллоо.
Монголын олимпийн боксын холбоо хоёр хоногийн өмнө болсон Бага хурлаараа холбоогоо дөрвөн дэд ерөнхийлөгчтэй байлгахаар шийдэж, тэдний нэрийг зарласны нэг нь гавьяат тамирчин Н.Баярсайхан юм.
Нэгэн үе уналтад ороод байсан боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Гавьяат тамирчин Т.Үйтүмэн тун чадварлаг ажиллаж байсан бол энэ удаа Үүеэ ажлаа өгч, гавьяат Н.Баярсайхан холбооныхоо удирдах бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон нь нэг талаар шинэ дэд ерөнхийлөгчийн хувьд томоохон сорил юм.
Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр  “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжил хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энх нар ажиллах бол гавьяат тамирчин Н.Баярсайхан, ОУХМ Ц.Цэрэнням, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, өдгөө Японд ажиллаж, амьдарч буй Я.Энхчулуун нарын дөрвөн хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж