Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлын тойм

“Монгол ньюс” мэдээллийн төвд дараах сэдвээр хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагаас “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөл энэ сарын 13-нд Москва хотноо хуралдаж хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ. Үүнтэй холбогдуулан  үйлдвэрийн хаягдал хүдрийг боловсруулан ашиглах “Зэс эрдэнийн хувь” төслийг дэмжигчдийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

14.00 цагаас ”Иргэний зөвлөл” төрийн бус байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлажээ.

15.00 цагаас “Малчин” ХХК-ийн нэрийг барьж хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулан компанийн нэр хүндэд халдаж байгаа болон малчид өдөр тутмын хэрэгцээндээ компьютер ашиглах боломжтой болсон талаар мэдээлэл хийнэ. Мөн “Малчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн үйл ажиллагаатай танилцаарай.

-Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 10.00 цагаас "Байгаль орчны шинэчлэл-2" төслийн хүрээнд 2010 онд хэрэгжсэн төслүүдийн үр дүнг танилцуулна. БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, Дэлхийн банкны ажилтан Б.Эрдэнэ-Очир, Нидерландын Элчин сайдын яамны атташе Халбэрцма болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

– НЗДТГ-ын “Хангарьд” өргөөний 14 давхрын А танхимд 10.00 – 13:00 цагийн хооронд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

– Хүүхдийн төлөө газрын байр 2 давхарт 211 тоотод  “Хүүхэд хүүхдийн төлөө” ТББ-ын дэргэдэх хүүхдийн оролцооны Хамгаалал клубд орох сонирхолтой хүүхдүүдийн уулзалт  14-цагаас болно.

-“Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ-аас “Уул уурхай ба орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах нь” сэдэвт анхдугаар чуулга уулзалтыг “Чингэс” зочид буудлын хурлын зааланд эхлэнэ. Энэхүү чуулга уулзалтаар олборлох үйлдвэрлэл дэх нийгмийн хариуцлагын шилдэг туршлагаас тэргүүлэгч экспертүүд танилцуулах аж. Уулзалт маргааш өндлөрлөнө.

-НҮБ-ын авилгын шинжээчид манай улсад ирээд байна. Өнөө өглөө АТГ-ын даргатай шинжээчид уулзаж байна.

-ХХААХҮЯ-нд мал эмнэлэг, үржлийн байгууллага нээгдэж байгаатай холбогдуулан семинар болж байна.

-Дундговь аймгийн иргэд өнөөдөр төрийн ордны их танхимд чуулж, аймаг орон нутагаа хөгжүүлэх талаар хэлэлцэж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж