Дарханд яруу найргийн хур бууна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Дарханд яруу найргийн хур бууна

28 дахь удаагийн  “Болор цом”  яруу найргийн наадам 12-р сарын 12-ны ням гаригт Дархан-Уул аймагт болох гэж байна. Энэ жилийн наадамд бүтээлээ ирүүлсэн 130 яруу найрагчаас  шигшигдсэн 30 найрагч шүлгээ уншиж “Болор цом”-ын эзэн тодрох юм. 

Энэ үеэр буюу 10-12-нд “Уран үгсийн чуулган – Дархан-2010”  утга зохиолын өдрүүд тохиож байгаа ажээ. Ардын болон төрийн шагналт зохиолчид, “Болор цом”-ын эзэд Дархан-Уул аймгийн төв болон түүний Орхон, Шарын гол сумдад зохиолч-уншигчдын уулзалт, “Болор цом”-оос гадна Эгшиглэнт эх, Янжинлхамын эзэн яруу найрагчдын уншлага, наадам болох юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж