Электрон мэдрэлийн систем хөдлөх чадваргүй болсон хулганыг дахин явдаг болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Электрон мэдрэлийн систем хөдлөх чадваргүй болсон хулганыг дахин явдаг болгожээ

paralyzed_mice


Хөөрхий муу хулганууд л янз бүрийн
туршилтанд орж явах юм даа. Саяхан 7 хоногийн өмнө л хөгширсөн хулганыг
туршилтаар эргээд эд эсийг нь залуужуулж чадсан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл
энэ удаад анагаах ухаанд хэрэгтэй бас нэгэн туршилтыг хийсэн байна.
Хүнээр бол саажсан гэж хэлж болох хойд хоёр хөл  нь явах чадвараа алдсан
хулганад электрон мэдрэлийн системийг ажиллуулан туршсанаар түүнийг
дахин явуулж чадсан байна. Калифорни, Лос Анжелесийн Их Сургуулийн
лабораторит энэ туршилтыг хийжээ. Электрон  мэдрэлийн системийн арын
хэсэгт байрлах бичил процессор нь урд хоёр хөлд холбогдсон
электродуудаас хөдөлгөөн эхлэх дохио хүлээн авч арын хөдлөх чадвараа
алдсан хөлөнд электрон пульс дамжуулна. Ингэснээр хулгана лабораторийн
тусгай зам дээр тэнцвэрээ алдахгүй 4 хөл дээрээ явж чадсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж