ТИТЭМ ҮГ – Нөхрөө Харж Биеэ Зас

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

ТИТЭМ ҮГ – Нөхрөө Харж Биеэ Зас

МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди

 “Сайныг дагавал сарны гэрэл, мууг
дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд
мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар
саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр
нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг
шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна.

Өөдгүй
хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ.

Сайн
найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх
эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй.

Цаг
зуурын хишиг.

Сайн
нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун
зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж
явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж