Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв

МҮБХ-ны 20 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан арванхоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт гарьд И.Доржсамбуу, улсын харцага Д.Баасандорж нар үлдсэн байна. Энэхүү түүхэн ойн барилдаанд түрүүлсэн цэргийн арслан Ч.Санжаадамба таван сая төгрөгийн бай хүртсэн бол үзүүрлэсэн Г.Өсөхбаяр аварга гурван сая төгрөгөөр шагнуулжээ.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж