Галын зургаан дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Галын зургаан дуудлага иржээ

Нийслэлийн Аврах гал унтраах ангиудад өчигдөр гал түймрийн тав, галын зөрчлийн хоёр, орон нутагт гал түймрийн нэг дуудлага тус тус иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Толгойтын 128 дугаар гудамжинд иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй нэг давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг, мөн тус дүүргийн есдүгээр хорооны Баруун Баян Уулын дөрөвдүгээр гудамжинд иргэн А-гийн 8х6 метрийн хэмжээтэй өвлийн сууцны үүдний амбаар шатаж байсныг унтраажээ. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 13 дугаар гудамжинд иргэн Н-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний шалны хэсэг шатаж байсныг, Баянгол дүүргийн есдүгээр хорооны Горькийн 24 дүгээр гудамжны 991 тоотод иргэн Э-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар, дээвэр, таазны хэсэг шатаж байсныг унтраажээ. Мөн Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 20 дугаар гудамжинд  иргэн Н-гийн найман ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж