Ассанж цагдаатай уулзахаар төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Ассанж цагдаатай уулзахаар төлөвлөж байна

“WikiLeaks” вэб сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Их Британийн цагдаагийн байгууллагатай Шведийн цагдаа нарын баривчлах зөвшөөрөлтэй холбогдуулан уулзалт хийх гэж байгаа тухай түүний өмгөөлөгч даваа гаригт мэдэгдлээ. Гэхдээ энэ нь “WikiLeaks”-тэй ямар ч холбоогүй юм. Түүнийг Шведийн хүчний байгууллагынхан бэлгийн хүчирхийллийн хэргээр байцаалт авахаар төлөвлөж байгаа юм. Одоогоор уулзалтыг тов гараагүй байгаа ч ойрын ирээдүйд болох болно хэмээн Ассанжийн өмнгөөлөгч Марк Стефенс хэлэв.

Ассанж одоо 39 настай ба Австрали улсын иргэн билээ. Түүний “WikiLeaks” вэб хуудас нь дэлхийн томоохон орнуудын нууц материалуудыг дэлгэж байгаа нь Засгийн газруудыг сэрэмжлэх арга хэмжээ авахад хүргэж байгаа юм.

Швед улс арваннэгдүгээр сард Ассанжийг хүчин, бэлгийн дарамт, хууль бусаар хүч хэрэглэсэн хэрэгт холбогдуулан баривчлах зөвшөөрөл олгосон юм. Түүнийг өнгөрсөн долоо хоногт интерполын хар дансанд бүртгэсэн билээ. Хэдийгээр Ассанж Их Британид байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч Британийн цагдаагийн байгууллагаас Шведийн холбогдох байгууллагыг илүү нарийвчилсан мэдээлэл илгээхийг хүссэний хариуд даваа гаригт материалыг илгээсэн тухай Шведийн прокурорын байгууллага мэдээлсэг байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж