“Бөртэ чоно” наадмын тов тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Бөртэ чоно” наадмын тов тодорлоо

Амжилт ялалтаар дүүрэн 2010 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон агшин хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв өргөөнд эхэлж, улс орон даяар шууд цацагдах тов тодорчээ. Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг тамирчин, оны шилдэг залуу тамирчин, оны шилдэг дасгалжуулагч, оны шилдэг багийн нэр тодрох юм.
 
 

Номинац-1. ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН

(Насанд хүрэгчдийн ангиллаар спортын өндөр амжилт гаргасан тамирчдыг шалгаруулна)

Бокс:
1. Жаргалын Отгонжаргал. “Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл медальт.
2. Пүрэвдоржийн Сэрдамба. Оюутны дэлхийн аварга.
3. Нямбаярын Төгсцогт. Оюутны дэлхийн аварга.
4. Бямбын Түвшинбат. Оюутны дэлхийн аварга.
5. Эрдэнэсоёлын Ундрам. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт.

Буудлага:
1. Цогбадрахын Мөнхзул. Дэлхийн цомын хүрэл медальт.

2. Цагаандалайн Хонгорзул. Дэлхийн залуучуудын аварга.

3. Эмэгтэйчүүдийн спорт гар бууны баг. Дэлхийн АШТ-ий IV байрт шалгарсан, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгөн медальт.

Бүжгийн спорт:
1.“Стар Улаанбаатар” хамтлаг. “Москва-2010”латин бүжгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан

Даам:

1. Дөлийн Эрдэнэбилэг. Азийн АШТ-д дөрөвдэх удаагаа түрүүлсэн.

Дугуй:

1. Туулхангайн Төгөлдөр. Вьетнамын олон өдрийн уралдаанд нийлбэр дүнгээр түрүүлж, Тайланд, Вьетнамын олон улсын уралдаанд амжилттай уралдсан, “Гуанжоу-2010” Азийн наадмын шагналт.

Жүдо:
1. Мөнхбаатарын Бундмаа. “Токио-2010” Дэлхийн АШТ-ий хүрэл, “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, дэлхийн цомын хошой мөнгөн медальт.

2.Санжаасүрэнгийн Мияарагчаа. Дэлхийн шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээний аварга, Их дуулга тэмцээний мөнгө, хүрэл, Дэлхийн цомын гурван мөнгөн медальт.

3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа. Дэлхийн цомын хошой алтан медальт.

4. Сайнжаргалын Ням-Очир. Дэлхийн АШТ-ий V байрын шагналт, Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Гранпри тэмцээний аварга.

5. Даваадоржийн Төмөрхүлэг. Дэлхийн цомын хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт.

6. Хашбаатарын Цагаанбаатар. “Токио-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Их дуулга тэмцээний хүрэл, Дэлхийн цомын хошой алтан медальт.

Кикбокс:
1. Борхүүгийн Мягмарсүрэн. Дэлхийн цомын аварга (full contact).

2. Чулуунбаатарын Шижир-Эрдэнэ. Дэлхийн цомын аварга (К1).

Мотоциклийн спорт:
1. Эрдэнэбилэгийн Халиунболд. Азийн АШТ-ий нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт яваа.

Самбо:
1. Баатарсайханы Солонго (самбо-жүдо). Дэлхийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт.

2. Мөнхбатын Уранцэцэг (самбо-жүдо). Дэлхийн аварга, дэлхийн цомын хошой аварга.

Сүмо:
1. Уламбаярын Бямбажав (сонирхогчдын сүмо). “Бээжин-2010” Дэлхийн тулааны спортын анхдугаар наадмын хүрэл, Дэлхийн АШТ-ий хүрэл медальт.

2. Рэнцэндоржийн Гантөгс (сонирхогчдын сүмо). “Бээжин-2010” Дэлхийн тулааны спортын анхдугаар наадмын мөнгөн медальт.

3. Мөнхбатын Даваажаргал-Хакүхо. Оны сүүлийн таван башёд дараалан түрүүлж, 63 барилдаанд дараалан ялсан.

4. Ядмаагийн Дулмаа (сонирхогчдын сүмо). Дэлхийн АШТ-ий алтан медальт.

Үндэсний бөх:
1. Батжаргалын Ганбат. Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Улсын арслан.

Үшү:

1.Магсаржавын Батжаргал. “Гуанжоу-2010” Азийн наадмын санда тулааны төрлийн хүрэл медальт.

Хөнгөн атлетик:
1.Бат-Очирын Сэр-Од. Брайтоны марафонд түрүүлж, Хонконгийн марафоны III, Берлиний марафоны Х байрт хурдалсан.

Чөлөөт бөх:
1. Соронзонболдын Батцэцэг. “Москва-2010” Дэлхийн АШТ-ий алт, Азийн АШТ-ий мөнгөн медальт.

2. Ганзоригийн Мандахнаран. “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга,
Яшар Догу ОУТ-ий хүрэл медальт.

3. Гэлэгжамцын Наранчимэг. “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний ОУТ-ий хүрэл медальт.

4. Очирбатын Насанбурмаа. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Алтан гранпри тэмцээний мөнгөн медальт.

5. Жаргалсайханы Чулуунбат. “Гуанжоу-2010” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт.

Шатар:

1. Батхуягийн Мөнгөнтуул. Оюутны дэлхийн аварга.
2.Оюутны шигшээ баг (Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Гүндаваа ). Оюутны дэлхийн аварга

Номинац-2. ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН

(Энэ жилээс эхлэн ийм шинэ номинац бий болгох шаардлага гарсан нь Азийн залуучуудын наадам, Залуучуудын олимп ба бусад төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олширсонтой холбоотой)

1. Баатарзоригийн Батцэцэг (чөлөөт бөх). “Сингапур-2010” Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга.

2. Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ (шатар). Дэлхийн өсвөр үеийнхний аварга, Азийн өсвөр үеийнхний аварга.

3. Алтан-Өлзийн Энхтуул (шатар). Дэлхийн Сурагчдын АШТ-д түрүүлсэн.

4. Ганбатын Эрдэнэболд (гимнастик). “Сингапур-2010” Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга.

Номинац-3. ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

-Ц.Алтантөгс-гимнастик (Г.Эрдэнэболдын дасгалжуулагч)
-Б.Алтанцэцэг-буудлага (Ц.Мөнхзулын дасгалжуулагч)
-Д.Банди-бокс (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Ч.Баттүвшин-шатар (Д.Номин-Эрдэнийн дасгалжуулагч)
-Ж.Баярсайхан-самбо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-О.Баярцогт-сагсан бөмбөг (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-З.Дүвчин-чөлөөт бөх (С.Батцэцэг, Г.Наранчимэгийн дасгалжуулагч)
-П.Жигжидсүрэн-шатар (А.Энхтуулын дасгалжуулагч)
-Д.Мөнхбаяр-чөлөөт бөх (Б.Батцэцэгийн дасгалжуулагч, Налайх дүрэг)
-Ц.Мягмарсүрэн-сонирхогчдын сүмо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Ч.Насантогтох-жүдо (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Т.Сүхбаатар-чөлөөт бөх (О.Насанбурмаагийн дасгалжуулагч)
-Л.Ундралбат-буудлага (О.Гүндэгмаа, Ц.Хонгорзулын дасгалжуулагч)
-Ц.Хосбаяр-чөлөөт бөх (Г.Мандахнаран, П.Өсөхбаатарын дасгалжуулагч)
-А.Цэдэнсодном-чөлөөт бөх (Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
-Л.Энхбаатар-бокс (Э.Ундрамын дасгалжуулагч)
-Г.Энхбаяр-самбо (“Женко” клубийн дасгалжуулагч)

Номинац-4. ОНЫ ШИЛДЭГ БАГ

(Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны жишиг ёсоор үүнд спорт тоглоомын багийг хамруулдаг)

1. Волейбол.
Эмэгтэйчүүдийн шигшээ баг. “Гуанжоу-2010” Азийн наадамд шөвгийн наймд шалгарсан.

2. Олс таталтын шигшээ баг
. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт.

3. Сагсан бөмбөг.
Эрэгтэйчүүдийн шигшээ баг. “Гуанжоу-2010” Азийн наадамд Узбекистан, Туркменистаны багийг хожсон.

Жич: Үүнээс гадна оны шилдэг Олимпийн зөвлөл, Спортын холбоо, Холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг МҮОХ-ны тусгай хамтарсан комисс шалгаруулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж