БОАЖЯ-ны ажилтны хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

БОАЖЯ-ны ажилтны хэргийг шалгаж байна

Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Бямбаа сайдынхаа тушаалыг хуурамчаар үйлдэж Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт их хэмжээний мод бэлтгэх зөвшөөрлийг найзынхнаа “Бумбах” ХХК-д олгосон хэрэгт АТГ-т шалгуулсан юм. Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж улмаар Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож Хөвсгөл аймаг руу шилжүүлсэн байна. Тэрбээр дээрх хэргээс гадна БНХАУ-ын иргэн Ли Шин нартай хамтран их хэмжээний самар гаргахыг завдсан хэрэгт ч холбогдсон юм.


Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж