Саддам Хуссейний цаазын ажиллагааг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Саддам Хуссейний цаазын ажиллагааг мэдээлэв


Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хуссений цаазын ажиллагааны өмнө болон дараах үед юу болж байсан талаарх нарийвчилсан мэдээллийг “WikiLeaks” дэлгэсэн байна. Энэ эх сурвалжид цаазын ял гүйцэтгэснээс хоёр долоо хоногийн дараа тухайн үеийн АНУ-ын Багдад дахь Элчин сайд Залмай Халилзад болон ерөнхий прокурор Мунгит Фарун нарын уулзалтын талаарх мэдээлэл гарсан байна. Үүнд цаазын гүйцэтгэлийн талаарх маш нарийвчилсан мэдээлэл байсан төдийгүй Хуссейний эцсийн мөчийн талаар ч дурдсан байв. Нийт 14 Иракийн сайд Олон улсын бүсээс цаазын ял гүйцэтгэх газар руу нисдэг тэргээр очсон ба тэднийг хамгаалалтын нэгжиж, гар утсыг нь аюулгүй байдлын үүднээс хурааж авсан байна. Гэхдээ энэ мэдээлэл өмнө нь гарч байсантай зөржбайгаа аж. Учир нь Иракийн Засгийн газрын зургаан төлөөлөгч бүхээгт тэргээр ирж байсан гэж байгаа юм. Тэднийг Засгийн газрын видео хариуцсан албан тушаалтнууд хэмээн мэдэгдэж байсан билээ.

“WikiLeaks”-ийн сувагт энэ зургаан хүн байсан эсэх талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Тэдний хэд нь байшинд орсон нь ч тодорхойгүй байна. Цаазын ял гүйцэтгэх тавцанг америкчууд барьсан гэх ч АНУ-ын нэг ч төлөөлөгч энд ороогүй юм. Фарууны Халилзадад цаазын тавцан стандартын дагуу хийгдээгүй байсан тул гэмт хэрэгтнүүд их зовж байсан тул шинээр хийсэн гэж хэлсэн байв.

Фаруун, шүүгч хоёр Хуссейнтэй ял гүйцэтгэлийн өмнө уулзаж, ялыг нь сонсгосон байна. Тэрбээр гараа хүлүүлсэн байсан Иракийн Ерөнхийлөгч агсанг тайвшруулсан гэжээ. Шүүгч ялыг нь сонсгосоны дараа Хуссейн яриа орж, одоо хүртэл Ерөнхийлөгчийн алба хашиж байгаа мэт ярьж эхэлсэн байна. Иракийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Моваффак ал-Рубайе түүнийг тавцан дээр авчирсаны дараа айж байгаа эсэхийг нь асуухад Хуссейн “Үгүй” гээд “Засгийн эрхэнд гарсан цагаасаа эхлэн олон дайсантай байх нь тодорхой байсан тул энэ мөчийг хүлээж байсан” гэж хариулжээ.

Хуссейн эцсийн мөч хүртлээ Коран судрыг гартаа атгасан байсан ба үүнийг нь өөрийн хүү Авад ал-Бандарт өгөхийг хүссэн байна. Харин түүний хүү нь Иракийн Хувьсгалт шүүхийн тэргүүн байсан ба яг хоёр долоо хоногийн дараа цаазлуулах байсан юм. Хуссейний судрыг Фаруун авсан байна.

Фарууны хэлснээр цаазын ял гүйцэтгэлийн үед ямар ч “буруу” зүйл гараагүй гэжээ. Хамгаалагчид Хуссейний хоёр хөлийг хүлэхэд Хуссейн түүнийг шатаар гарахад нь хэн туслахыг асуусан байна. Харин үүний хариуд нэг хамгаалагч “Там руугаа тонил” хэмээн хэлэхэд Фаруун тэр дор нь дуугаа өндөрсгөж хамгаалагч болон гэрчийн хэнийг ч Саддамтай ярихыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ. Фаруун гэрчүүдэд сануулга өгөхөөр эргэж харахад Засгийн газрын хоёр төлөөлөгч гар утсаараа хүмүүст харагдахаар зураг авч байхыг харсан байна. Саддамыг шатаар дээш гаргасан ба толгойнд уут углах хэрэгтэй эсэхийг асуухад татгалзжээ. Тэрээр залбирч эхлэсэн ба дуусаагүй байхад хэн нэг нь “Мугтада, Мугтада, Мугтада” хэмээн орилж эхэлжээ. Тэр хүн Мугтада ал-Садр хэмээх Хуссейний засаглалын үеэр алагдсан Шиитийн номлогчийн нэрийг хэлж байсан  Фаруун хэлсэн байна. Фаруун дахин гэрчүүдийг дуугай байхыг сануулсан байна. Түүний хэлснээр Хуссейн тэр доороо амьсгал хургаасан ба цогцосыг нь буулган, уутанд хийжээ. Түүний биеийг шашны номлогч Лалын заншлын дагуу угаасан байна. Мэдээллийн төгсгөлд Халилзад Фаруунаас Иракийн Засгийн газар ал-Бандар болон Саддам Хуссейний дүү, Тагнуулын албаны дарга агсан Барзан Хассаныг цаазлахад юуг анхаарах ёстой талаар асуусан байв. Фаруун хариуд нь гэрчийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. “WikiLeaks”-т мэдээлсэнээр энэ суваг нь 2007 оны нэгдүгээр сарын 15 гэсэн огноотой байсан юм. Өөрөөр хэлбэл ал-Бандар, Хассан нарын цаазын ялыг гүйцэтгэсэн өдөр юм.

Э.Очирт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж