Хуулийн байгууллагууд спортоор уралдав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллагууд спортоор уралдав

Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын салбарын алба хаагчид волейбол, шатар, теннисээр өрсөлдлөө. Нийт 12 байгууллагын 6 баг оролцсон уг тэмцээнүүдэд багийн нийлбэр оноогоор аймгийн Хууль зүйн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан “Аврагч” баг тэргүүн байр эзэлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн газрын хамтарсан “Соёмбо” баг дэд байранд шалгарчээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж