Эссэ бичлэг уралдааны дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Эссэ бичлэг уралдааны дүн гарчээ

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсч байгуулагдсаны 45 жилийн ой угтсан нэг сарын аяны хүрээнд Арвайхээр хотын ГХУСАЗЗ-өөс аймгийн Цагдаагийн газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг  ЕБС-ын сурагчдын дунд зохион байгууллаа. 

Уралдаанд ЕБ-ын 4 дүгээр сургууль, Мэргэд, Цэцэрлэг бага сургуулийн цогцолбор, МСҮТөвийн 42 хүүхэд зохион бичлэгээ ирүүлснээс 5-8 дугаар ангийн насны ангилалд Цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын 5а ангийн сурагч Б.Анхбаяр, 5б  ангийн сурагч м.Хүрэлбаатар, Ш.Янжинлхам нар, 9-11 дүгээр ангийн насны ангилалд Мэргэд сургуулийн 10б ангийн сурагч Ч.Номинчулуун, Г.Мягмарсүрэн, Г.Долгорсүрэн нар шалгарчээ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж