Баярын хурлаар шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Баярын хурлаар шагнал гардууллаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 45, Нотариатын байгууллагын 85 жилийн ойн Баярын хурлыг энэ сарын 4-нд зохион байгууллаа. Баярын хурлаар Өвөрхангай Зөвлөлийн дарга, ИТХ-ын дарга И.Доржсүрэн, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг, Нотариатчдын салбарын дарга А.Тулга нар илтгэл тавьж, дээрх байгууллагуудыг нэгэн үе удирдаж явсан И.Равдан, Дорждагва, П.Адъяасүрэн, Т.Ойдов нар дурсамж үг хэлэн, мэргэжил нэгт нөхөддөө баяр хүргэлээ. 

Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж буй олон хүнийг шагнаж урамшуулсан юм. Тухайлвал Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар Шүүхийн 1-р шүүхийн шүүгч Сум дундын  Х. Отгонжаргал, ЗБУ сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Л. Зоригт, МУГХУСАЗЗөвлөлийн шагналаар ахмад ажилтан И. Равдан, ЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Б.Дашням, Малын хулгайтай тэмцэх ажлыг хариуцсан төлөөлөгч З. Мягмарсүрэн нарыг шагнасан. Үүний зэрэгцээ аймгийн ИТХ-ын Хүндэт жуух, аймгийн Засаг даргын Хүндэт жуух, ЗДТГ-ын Хүндэт жуух, аймгийн ГХУСАЗЗ-ийн шагналуудаар нэр бүхий хүмүүсийг урамшуулж шагнасан бөгөөд  аймагт анх хувийн нотариатыг ажиллуулж байсан аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд Монголын нотариатын тэнхимийн “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж