“Зүрхэн шивнээ” шилдэг борлуулалтай ном болов

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Зүрхэн шивнээ” шилдэг борлуулалтай ном болов

Зохиолч Т.Хонгорзулын “Зүрхэн шивнээ” нэртэй хайр
дурлалын сэдэвт өгүүллэгийн ном 2009 онд хэвлэгдэн гарсан билээ. Энэхүү номонд “
Нэргүй
захидал, Хүслийн шинэ жил, Буга урамдах цагаар, Байшин, Мөрөөдлийн зааг,  Арван гурав дахь болзоо, Өв, Танилцах зар, Сэтгэлийн өглөг, Хүлээсэн учрал, Зөрүүд дурлал, Цэнхэр нүдэн дүү Аавуудын өдөр, Ээждээ бичих захидал” зэрэг олон гайхалтай өгүүллэнүүд
багтсан ба хэвлэгдсэн ондоо уран зохиолын хамгийн их борлуулалттай номоор
шалгарч байсан юм.

Харин энэхүү ном энэ жил ч эрэлт ихтэй байж дахин шилдэг
борлуулалттай номоор шалгарчээ.
 Хэрвээ та уншиж амжаагүй бол хайр
дурлал, инээд хөөр, баяр баясал, айдас, итгэл, үзэн ядалт гээд хүний амьдралын
олон өнгийг буулгаж, орчин үеийн залуусын амьдрал, үзэл бодлыг тусгасан 37
өгүүллэгээс бүтсэн
энэхүү номыг заавал уншаарай.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж