Арванхоёрдугаар сарын 7

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 7

Арванхоёрдугаар сарын 7-ны баяр

Эрмитажийн төрсөн өдөр

Хувилгаан Екатеринагийн өдөртэй Оросын Эрмитаж музей байгуулагдсан өдөр давхцдаг.  Дэлхийн хамгийн шилдэг цуглуулгын нэгийг хадгалсан Эрмитажийн зургийг 1764 оноос эхлэн II Екатерина хатан хаан цуглуулж эхэлжээ. Хоорондоо холбогдсон таван байрны 350 танхимд дэлхийн урлагийн сод бүтээлүүд тавигдсанаас гадна музейн санд 16783 уран зураг, 621274 график, 12556 баримал, чимэглэх урлагийн 298775 бүтээл, 734400 археологийн олдвор, 1 125323 мөнгө зоосны цуглуулга ба 144185 ширхэг бусад үзмэр бий.

Иргэний агаарын тээврийн олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1996  оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг Олон улсын Иргэний агаарын тээврийн өдөр (International Civil Aviation Day) болгон зарлаад Засгийн газруудад хандан түүнийг тэмдэглэж байхыг уриалсан байв.

НҮБ-ын тусгай байгууллага болох Иргэний агаарын тээврийн олон улсын ассамблей (International Civil Aviation Organization, ICAO) 1992 онд уг баярыг албан ёсоор зарласан ба олон нийтийн анхаарлыг Иргэний агаарын тээврийн амжилтад хандуулах гэсэн юм.

ICAO  байгуулсан олон улсын Иргэний агаарын тээврийн Конвенцид (Convention on International Civil Aviation) гарын үсэг зурсны 50 жилийн ойн баяраар 1994 оны энэ өдрөөс эхлэн уг баярыг тэмдэглэх болжээ.

Өдрийн ишлэл

“Он цаг минь ээ, ёс суртахуун минь ээ!”

(Цицерон МЭӨ 43 оны арванхоёрдугаар сарын 7-нд алагджээ)

П.А. Сведомский. Фульвия Цицероны толгойн хамт. Оросын Переславль-Залессийн түүх, уран барилгын музей

Марк Туллий Цицерон бол Ромын агуу их улс төрийн зүтгэлтэн, илтгэгч ба гүн ухаантан. Ихээхэн мэдлэг  ба ер бусын авьяас нь Ромын улс төрийн тавцанд түүнийг гаргаж ирсэн юм. Каталинагийн хуйвалдааныг илчлэн ниргэсэн нь Цицероны улс төрийн амжилтаас гадна түүнийг хөөлгөх шалтгаан болсон байв. Цезарь засгийн эрх авснаар Цицерон улс төрд үйл ажиллагаа явуулах аргагүй болсон учир тэрээр гүн ухааны бүтээлүүдээ бичиж эхэлжээ. Цезарийг алагдсаны дараа тэрээр дахин улс төрд орж бүгд найрамдах ёсыг сэргээхээр оролдсон юм. Марк Антонийн эсрэг хилэнтэй мэдэгдэл хийсэн нь түүнийг хөлсний алуурчдын гарт хөнөөгдөх шалтгаан нь болсон байв.

Үйл явдал

Лондонд  «Ковент-Гарден» театр нээгдэв

1732 он: Английн театрын зүтгэлтэн ба жүжигчин Жон Рич Ковент-Гардены талбайд шинэ дуурийн театр анх нээсэн байна. Хуучин театрын байр нь 1808 ба 1856 онуудын гал түймэрт бүрэн шатсан учир өнөөгийн театрын барилгыг Барригийн зураг төслөөр 1858 онд барьжээ. 1892 онд тэнд Рихард Вагнерийн «Нибелунгийн бөгж» дуурийн Английн анхны тоглолт болж Густав Малер удирдаач нь байв. Өдгөө энэ байшин нь Хаантны дуурь, бүжгийн хамт олны байр бөгөөд дэлхийн дуурь бүжгийн одуудын айлчлан тоглолтыг хийж байдаг.
Театрын байрыг 1990 онд засварлан шинэчлэхээр хаагаад 1999 онд шинээр нээсэн байлаа. Театрт сүүлийн шинэчлэлээр Цэцэгт танхим нэмэгдэж тэнд тогтмол концерт тоглогдож байна. Өмнөх театраас үзэгчдийн танхим хэвээр үлдсэн ба бусад орон зайг нь шинээр барьжээ.

Армянд аймшгийн газар хөдлөлт болжээ

1988 он: 1988 оны арванхоёрдугаар сарын 7-ны Москвагийн цагаар 11 цаг 41 минутад Армянд аймшгийн газар хөдлөлт болон нэг сая хүнтэй тус улсын хойд нутгийг бүрэн хамаарсан байлаа. Гамшгаар 25 мянган хүн амиа алдаж, 19 мянга орчим хүн эрэмдэг, зэрэмдэг болсноос гадна 530 мянган хүн орон гэргүй болсон байлаа.
Спитак хот, 58 суурин бүрэн нурсан байв. Ленинакан, Степанаван, Кировакан ба 300 гаруй суурин хэсэгчлэн нуржээ. Олон нийтийн байр байшингууд сүйрч 600 км авто зам, 10 км төмөр зам ба 230 үйлдвэр жагсаалаас гарсан байв. Зөвлөлт даяар тусламжийн хүчтэй хөдөлгөөн өрнөж 45 мянган барилгачид сүйрсэн хот сууриныг сэргээхээр ирцгээсэн байв. Энэ өдөр армянчууд гамшигт нэрвэгдсэн хүмүүсээ дурсдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж