Бурханд дурсамж захиалжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Бурханд дурсамж захиалжээ

Америкийн Simon & Schuster гэх томоохон хэв­лэлийн газар бурхантай гэрээ хийж чад­сан гэнэ. Компани ирэх жилээс Тэнгэрлэг дурсамжуудыг гаргаж эхлэх гэнэ. «Бүхнээс хүчирхэг бүтээгчийг манай зохиогч нарын дунд үзэхдээ баяртай байна” гэж компанийн хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байлаа. Мөн тэнд тайлбарласнаар зохиогч нь өнгөрсөн үеийн дурсамжуудаас түүнийг зөвөөр ойлгон аваасай гэж хүссэн хэмээн сануулжээ. Тиймээс бурхан номлох дадал болсон маягаа уншигч нарт ойлгомжтой болгон энгийн ярианы хэлэнд буулгана хэмээн амласан аж. Үүгээр тэр бүхнийг мэдэгч бардам  гэж хэлүүлэлгүй, уншигч нартаа гүнзгий мэдлэг өгнө гэжээ.

Ертөнцийн эзэн өөрийн намтартаа эх сур­вал­жид нь хандан өөрийн карьерын эхлэ­лийг яриад дараа нь орчин үеийн амин чу­хал асуудлаар үгээ хэлэх гэнэ. Тухайлбал, бурхан сургуулийн шашны хичээлийн талаар ярихдаа ”Би улсын сургуулийн нэгч мөргөлд хариу өгөөгүй санагдана. Энэ бол буруу” гэж тэр хэлсэн гэнэ. Ертөнцийг бүтээгч хөгж­лийн онолд хэрхэн хандаж байгаагаа хэлэх­дээ “Дарвины онолыг баталсан тэр сая сая баталгааг бүтээх нь аймшгийн хүнд хэрэг байлаа. Нас бараад тамд орсноо ойлгосон ээл­жит дар­винчийн нүүрний хувирлыг харахын тулд үүнийг хийсэндээ харамсахгүй” гэжээ.

Хэвлэлийн газар нь зохиогчийн өмнөх “Шинэ ба хуучин гэрээ” мөн Коран судар бестселлер болон хэдэн зуун саяар тарсныг онцолж байна. Хэвлэн нийтлэгчдийн хэлж байгаагаар Бурхан ирээдүйн номынхоо рекламд оролцохоос гадна твиттер нээсэн байна. Бурхан хамгийн сүүлд блогтоо “Тэнгэрт Лесли Нильсен хүрэлцэн ирлээ. Тэрээр өөрийгөө Ширли гэж битгий нэрлээч гэж гуйлаа” хэмээн бичжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж