Facebook-ийг үндэслэгч дахин нэг сүлжээг ажиллуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Facebook-ийг үндэслэгч дахин нэг сүлжээг ажиллуулав

ФОТО: jumo.com

Нийгмийн Facebook сүлжээг үндэслэгч Крис Хьюз  өнгөрсөн мягмар гаригт өөрийн хувийн Jumo гэх веб-төслийг хэрэгжүүлж эхлэв. Шинэ сүлжээ нь байгууллагуудыг буян үйлдэн нийгмийн төслүүдийг дэмжигч хөрөнгө оруулагч нартай холбож өгөх зориулалттай гэнэ.

Хьюзын хэлж байгаагаар, сайт хандив “гуйхгүй” харин хүмүүстэй ямар асуудал амин чухал байгаа талаар ярилцан санал солил­цож байх гэнэ. Хэрэглэгч нар нь тэнд өөрс­дийн хуудсыг нээж, тайлбараа үлдээж байх ажээ. Сүлжээний салбарт гурван мянга гаруй  сэдэв ба хэсгийг хийж өгсөн байна. Шинэ сүлжээ нь Twitter, YouTube ба Facebook зэрэг алдартай порталуудтай холбоотой бай­на. Харин Jumo нь Facebook-тай өрсөлдөх зорилго байхгүй гэнэ. Сүлжээ нь арилжааны биш бөгөөд хэрэглэгч нарын төлбөр ба сайтад тавигдах хүсэлтэй байгууллагуудын хандив зэрэгт тулгуулах гэнэ. Уг төсөлдөө Хьюз хөрөнгө оруулалтын Omidyar Network сангийн 3,5 сая ам.долларын баталгааг авч чадсан байна. Одоо сайт jumo.com нь бета-хувилбараар ажиллаж, 3,5 мянган аккаунттай болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж