Жолийг НҮБ-аас хөөж өгөхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Жолийг НҮБ-аас хөөж өгөхийг хүсчээ

Фото: ISRAland/AP

Ихээхэн хүчин чармайлт гаргаад ч Холливудын үзэсгэлэнт эмэгтэй Анжелина Жоли (Angelina Jolie) хүүхдүүдээ хүмүү­жүүлэх, киноны ажлаа амжуулах мөн НҮБ-ын сайн санааны элчийн үүргээ зэрэг амжуулж чадахгүй байгаа бололтой.

НҮБ-ын удирдлагад энэ эмэгтэй “Сайн санааны элч” гэсэн цолыг аваад өгөөчээ гэсэн хүсэлтийг боснийн эмэгтэйчүүд гарган хүргүүлжээ. Өнгөрсөн зууны ерээд оны үндэстнүүдийн дайнд хэлмэгдсэн босни эмэгтэйчүүдийн холбоо уг гомдлыг ирүүлсэн гэнэ. Жоли түүхэн баримтыг гуйвуулан серб залуу ба босни эмэгтэй хоёрын дурлалын тухай кино хийж байна хэмээн тэд үзээд “Тийм дурлал ерөөсөө байх ёсгүй, байгаач үгүй” гэсэн байв.

Одоохондоо НҮБ-ын удирдлага энэ гомдолд хэрхэн хандсан нь тодорхойгүй. Дэлхийн олон оронд ажиллан зүтгэсэн Анжелина Жолигаас арай тэр эрхэм цолыг нь хураахгүй биз хэмээн найдах л үлдэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж