Медведев хамгийн царайлаг ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Медведев хамгийн царайлаг ерөнхийлөгч

Энэ жил Мадридад болсон «WorldPresident» жил тутмын уралдааны шүүгч нар тийм дүгнэлтийг хийжээ. Хуучин Зөвлөлтийн лидерүүдээс тэнд өрсөлдөгч нараас хэн нь ч эхний аравт багтсангүй.

Уралдааны болзлоор дэлхийн лидерүүдээс 25 хүний жагсаалтыг гаргах ёстой ба эхэндээ сайтаар санал асуулга аваад жагсаалтаа хийнэ.  Жишээлбэл энд 2451 хүний санал аваад 37-д орсон Александр Лукашенко, 5119 саналаар 29-д байсан Михаил Саакашвили нарын хүмүүс хасагдлаа.

Дараагийн хоёрдугаар шатанд нь  тэр 25 хүнээсээ шүүгч нар эхний 10 хүний жагсаалтыг гаргадаг. «ТОП-3» чансаанд Америкийн ерөнхийлөгч Барак Обама (2-р байр – 61041 санал) ба Францын лидер Николя Саркози (3-р байр – 57512 санал) нар Медведевын араас шалгарсан байв. Хамгийн тааруухан ерөнхийлөгчөөр Хойд Солонгосын Ким Чен Ир шалгарчээ. Владимир Путин 2006 онд чансааг тэргүүлсэн ба өнгөрсөн жил бүх улстөрчдийг оруулсны дараа уралдаанд нь Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко шалгарсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж