Англи найман жилийн дараа Оросоос өшөөгөө авна

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Англи найман жилийн дараа Оросоос өшөөгөө авна

Хөлбөмбөг эх орондоо буцан ирсэнгүй хэмээн Британийн хэвлэл гасалж байна. Хэвлэлийнхэн ФИФА англи хөгжөөн дэлжигчдэд шударга бусаар хандсанаас гадна Оросыг “байгалийн хийн дайнаар” хөршүүдээ айлгаж, ФИФА-гийн гишүүдийг худалдан авсан гэж муулав

FIFA  дэлхийн хөлбөмбөгийн аварга шалга­руулах 2018 ба 2022 онуудын эрхийг Орос, Катар хоёрт өгсөнд нь Британичууд маш эмзгээр хүлээн авлаа. Англичууд өөрсдийгөө хуурсан гэж үзжээ. The Guardian сонинд бичсэнээр санал хураахын өмнө ерөнхий сайд  Дэвид Кэмерон, жонон Уильям ба хөлбөмбөгчин Дэвид Бэкхем нарын оролцсон Английн төлөөлөгчид ФИФА-гийн зургаан гишүүний дэмжлэгийг авахаар тохиролцож чадсан байсан ба санал хураалтаар дөнгөж хоёр санал тэдэнд ирэхэд “тэдний нүдэнд итгэл унтарч гайхсан дүр тодорч” байжээ.

Англичуудыг хэрхэн хуурсныг сэтгүүлчид ярив

Гүйцэтгэх хорооны гишүүдийн хэлсэн тулгуурлан сонин мэдээлэхдээ ФИФА-гийн шийдвэрт нь хөлбөмбөгийн холбооны авлигын тухай материалууд Британийн хэвлэлээр гарч ирсэн нь нөлөөлсөн гэжээ. Сануулахад, санал хураалтаас гурван хоногийн өмнө ВВС сувгаар «Панорама» хөтөлбөр гарч тэнд ФИФА-гийн гурван түшмэл 1990-ээд онд авлига авч байсан тухай ярьсан юм. Британийн Sunday Times сонин өмнөхөн нь ФИФА-гийн гүйцэтгэх хорооны хоёр гишүүн саналаа худалдахад бэлэн байсан тухай бичжээ.

Сэтгүүлчдийн бичиж буйгаар энэ дуулиан нь “сүйрлийн үр дагавартай” бөгөөд Йозеф Блаттерт ФИФА-гийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжийг өгөхгүй гэж The Guardian сонин онцолсон байв.

Англид дараагийн оролдлогыг хийхэд 20 жил хэрэгтэй
The Daily Telegraph сонин “Хөлбөмбөг гэртээ ирсэнгүй, Орост очихоор яван алсад саатлаа” гэсэн гарчигтай материал гаргажээ. Тэр өгүүлэлд “Аянгын үүлс Английн дээр цаст үүлтэй нийллээ” гэсэн сүрлэг үгээр бичихдээ ялагдалд Английн төлөөлөгчдийн буруу байхгүй гэсэн байв. “Англид сайн танилцуулга байсан ба түүнийгээ ч сайтар үзүүлж чадав. Гэхдээ бүх загас худалдагдаад Сибирийн загасны шөлөнд орлоо” гэж зохиогч бичсэн нь “Бариагүй загасыг шардаггүй” гэсэн Английн зүйр үгээ иш татсан нь бололтой.

Энэ сонины бас нэг өгүүлэлд өнгөрснөөс сургамж авах хангалттай цаг Английн хөлбөмбөгийн холбоонд байна гэсэн сануулга бичигдлээ. ФИФА-гийн дүрмээр гурван тэмцээний нэг нь л нэг тивд хийгдэх ёстой. Тэгэхлээр Европын орнуудад Дэлхийн цомын тэмцээнийг 2030 оноос наана авна гэсэн боломж алга гэж уг сонин онцолсон байв.

«ФИФА хөгжөөн дэмжигчдийг тамд илгээв»
Дэлхийн аваргын тэмцээнийг “том баавгайн улсад явуулахаар болсон нь  “ямар нэгэн логиктай” байгаа. Харин хөлбөмбөгтэй огт хамаагүй, “сэтгэлгүй бөгөөд нүүр царайгүй” Катарт өгч байгаа нь “ФИФА гэх өргөөний доторх том дуулиан” гэж The Daily Telegraph сонин онцолсон байна. “ФИФА “эдгээр хөгжөөн дэмжигчдийг тамд илгээ!“ гэж хэлж буй мэт. Хөлбөмбөгийн хорхойтнуудад 2022 оны Катарт болох ДАШТ ямар ч хөгжөөнгүй уйтгартай болно” хэмээн уг өгүүлэлд хэлжээ.

Англи тоглолтоороо хожлоо авна
Сонин эцэст нь “Английн шигшээгийн уур хилэн нь залшгүй” гэж тэмдэглээд Английн премьер-лигийн гүйцэтгэх захирал Ричард Скудаморын хэлсэн үгнээс иш татсан байв. Дэлхийн аваргын тэмцээнийг алдсан хохирлоо Англи 2014 ба 2018 оны дэлхийн цомыг аван нөхөх ёстой. Нэн ялангуяа бид 2018 оны цомыг алдах ёсгүй гэж тэр хэлсэн байжээ.
“Дэлхийн аваргын тэмцээнд ялах нь бидний хувьд сэтгэлийн үймэрлийнхээ дараа тэнцвэрээ сэргээх цорын ганц арга” гэж Ричард Скудамор нэмэн хэлжээ.

«Оросууд байгалийн хийгээ хаана хэмээн бүгдийг айлгасан»
Хэрэв The Daily Telegraph сонин Орос, Катар хоёрын ялалтыг харьцангүй тайвнаар бичсэн бол гудамжны шар сонин Тhe Daily Mirror “Өөрсдийн хаалганд ФИФА-гийн гоол алдлаа” гэсэн өгүүлэлдээ ихээхэн хилэгнэсэн байв. Сонин Орос, Катар хоёрын ялалтыг “цочоомоор”, “шинэ санаа онооны ганц ч олигтой тайлбаргүй” гэх мэтээр бичээд ялагч орнуудыг “Дэлхийн аваргын тэмцээнийг худалдан  авсан” гэж сэжиглэжээ.

“WikiLeaks сайтын үзүүлснээр улстөрчдийг нь мафигаас ялгах аргагүй орон бол Орос болж байна. Хар арьстнууд ба ази тоглогч нар нь арьсны өнгөөр гадуурхагч хөгжөөн дэмжигч нарын мөрдөн мөшгөлтөөр хэлмэгддэг. Шинэ хаан Владимир Путин нь залуу ардчилалд Арьстнууд. Москвад захирагдахгүй бол байгалийн хийн хоолойгоо хаана гэж хөрш орнуудаа айлгадаг” хэмээн уг сонин бичсэн байлаа.

“ВВС ба  Sunday Times сониныг өчигдрийнх нь материалын төлөө буруутгаж байгаа тэнэгүүд Орост шүүмжлэлтэй ханддаг сэтгүүлчдээ алдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй. Бид үгийн эрх чөлөөг дээдлэх бөгөөд Их Британид сэтгүүлчдийн эрэн сурвалжлах боломж байдгийг нь дээдэлдэг. Орост үүний төлөө дэглэмийн эсрэг хүмүүс болон сэтгүүлч нар амиа алдаж магадгүй” хэмээн уг сонин сануулжээ.

Катарын талаар Тhe Daily Mirror сонинд “Зургадугаар сард агаарын дундаж хэм нь 41 градус, долдугаар сард 46 градус байгаа Арабын хойгийн жижиг оронд ФИФА дэлхийн аваргын тэмцээн явуулахаар болж байгааг нефтийн мөнгөнөөс өөрөөр тайлбарлах аргагүй. Тийм халуунд крикетаас өөр юм тоглож болно гэж үү? Хөгжөөн дэмжигчид цангаагаа шинэхэн шар айргаар тайлна гэж хүлээх хэрэггүй. Согтууруулах ундааг зөвхөн зарим нэг буудлаас л олж болно” гэж тэр сонин өгүүлжээ.

«Оросын ялалт нь Путины ялалт»
Америкийн хэвлэл ФИФА-гийн шийдвэрт тэгж их догдолсонгүйгээр хандав. Тухайлбал, Bloomberg агентлаг Орос ба Катарт ДАШТ-ний эрх өгсөн ФИФА-гийн шийдвэрийг “эрсдэлтэй” гэсэн байлаа.

Тэмдэглэлд онцолсноор дэлхийн хамгийн алдартай тэмцээнүүдийг дөрвөн удаа хөгжиж буй орнуудад (ӨАБНУ -2010, Бразили -2014, Орос – 2018 ба Катар -2022) явуулж байгааг онцлов. Ийм арга хэмжээг явуулах Оросын дэд бүтэц эрсдэлийн өндөр төвшинтэй, харин Катарт үнэхээр халуун гэж  агентлагийн тэмдэглэсэн байв.

Үүний зэрэгцээ, Оросын ялалт нь ерөнхий сайд Владимир Путины дэлхийн спортын арга хэмжээг өөрийн оронд авчирсан гурав дахь ялалт нь хэмээн Bloomberg онцлов. Өмнө нь 2014 оны өвлийн олимпийг, 2014 оноос “Формула-1” уралдааны Гран-при-г Путин авчирлаа гэж сэтгүүлчид сануулжээ.

Британийн Тhe Sun харин шоглон ёжлохдоо “Путин ялалтдаа бүрэн итгэлтэй байснаас Цюрихт санал хураалтаар нь очих гэж хүч гаргасангүй” гэж бичсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж