Улаанбаатарт ялимгүй цас орно

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт ялимгүй цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар  цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газар, зүүн зүгийн нутгаар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр; 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 градус хүйтэн байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт:  17 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 861  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж