
Театрт энэ сарын 11, 12-нд Дж.Вердийн алдарт “Аида” дуурийг концертын хэлбэрээр тавих байсан ч ирэх дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан аж. Иймд Монголын үндэсний дуурь болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор болжээ.
Мөн энэ сарын 18-нд Дж.Вердийн “Травиата” дуурь, 19-нд дахин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурьтай. Харин 25, 26-нд П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг тоглох юм.
М.Урин