“Barlesque” киног Монголд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

“Barlesque” киног Монголд гаргана

Кино сонирхогч залууст дуулгах таатай мэдээ байна. Холливудын хоёр алдартан тоглосон “Barlesque” мюзикл кино тун удахгүй “Өргөө” кино театрт гарч эхлэх гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд нээлтээ хийснээс хойш тус кино нь өнөөдрийг хүртэл ашиг орлогоороо тэргүүлж буй шилдэг 10 киноны жагсаалтад эхний тавт бичигдэж байна. “Barlesque” кино нь өнгөрсөн долоо хоногийн “Box Office”-ын жагсаалтад $6,100,000 ам.долларын ашиг олж гуравч бичигджээ. Харин нээлтээ хийснээс хойш нийт $26,956,595 ам.долларын ашиг олоод байгаа аж. Энэ кинонд Холливудын алдарт дуучин, жүжигчин Cher, дуучин Christina Aguilera болон жүжигчин Eric Dane, Cam Gigandet, Julianne Hough, Alan Cumming, Peter Gallagher, Kristen Bell, Stanley Tucci нар тогложээ. Харин киноны найруулагчаар Steve Antin ажилласан байна. Тэрбээр өөрөө киноныхоо зохиолыг бичиж, найруулсан аж.
Энэхүү мюзикл кино нь энэ сарын 10-наас эхлэн “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарах гэж байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж