Н.Мөнх-Оргилыг шалгахдаа хууль зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргилыг шалгахдаа хууль зөрчөөгүй

Хөвсгөл аймагт найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт буруутгасан Н.Мөнх-Оргилд холбогдох хэр­гийг Чин­гэлтэй дүүргийн шүү­хэд  өнгөрсөн долоо хоногт хаалт­тай хэлэлцэж  цаазын ял оноо­сон билээ. Уг хэрэгт ялын дээд хэмжээ сонссон Н.Мөнх-Оргил нь  эл хэргээс гадна Баянгол дүү­рэгт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт шийт­гэгдсэн юм. Харин зарим эх сурвалж уг хэргийн мөрдөн бай­цаал­тын явцад хохирогчдод  та­ниу­лах ажиллагаа явуулах үед мөрдөн байцаагч хууль зөрчин шүүгдэгчийг хохирогч охидод зааж өгсөн гэх мэдээлэл ч бий. Уг мэдээллийн талаар шүүх ху­ралд ялллагчаар оролцсон нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаас тодрууллаа.

-Анхан шатны шүүхээс цаазын ял сонссон Н. Мөнх-Оргилыг хэрэг хүлээх чадвартай эсэхийг нь хэрхэн тогтоосон бэ?
-Шинжээч эмчийн дүгнэлтээр сэтгэц нь эрүүл гэж гарсан .Тухайн сэжигтэн этгээдийн сэтгэцийн эрүүл мэндийг шинжээч эмч нарын баг тодорхойлдог. Асуумж ярилцлага хийх, шаардлагатай гэж үзвэл бусад нарийн шинжилгээг хийнэ.

-Өөрөө  үйлдсэн хэргээ хүлээ­гээгүй. Тэгэхээр хохирогч охидыг хүчирхийлж алахыг завд­сан гэдгийг яаж нотолсон бэ. Тухайлбал таниулах ажиллагаа хууль зөрчсөн гэдгийг өмгөөлөгч шүүх хурлын үед хэлсэн гэсэн?
-Энэ хэргийг шүүх хаалттай хэлэлцсэн учраас нотлох баримт дэлгэх боломжгүй юм. Гэхдээ Баягол дүүрэгт Н.Мөнх-Оргилын  хүчирхийлсэн хоёр охин нүдний дотор талд цус хурсан байдаг. Энэ нь амьсгал боогдсны улмаас цус хуралт үүссэн гэдгийг тодорхойлж буй хэрэг. Өмгөөлөгч шүүх хурлын явцад хохирогчдод таниулах ажил­лагааны талаар ярьж байсан л даа. Шүүгдэгчид  хохирогчдыг  таниу­лах ажиллагаа явуулахад ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байх­гүй.  Таниулах ажиллагаа проку­рорын хяналтын дор хууль ёсны дагуу явагдсан. Бусад нотлох баримт ч бий.

-Н.Мөнх-Оргилыг буруутгах баримт болох  ДНК-ийн шин­жил­гээг манайх олон улсын түвшинд хийдэг үү. Ямар нэгэн алдаа гарах тохиолдол байх уу?
-Хохирогч охины биеэс авсан шүүгдэгчийн үрийн шингэн Н.Мөнх-Оргилых мөн болох нь ДНК-ийн шинжилгээгээр нот­логд­сон. Манай улс олон улсын түвшинд хэрэглэдэг тоног төхөө­рөмжөөр  дээрх шинжил­гээг хийж байна. Алдаа гарах үндэслэлгүй. Тухайн хүнээс авсан шинжилгээ бусад хүнийхтэй тохирох тохиол­дол гарахгүй.

-Түүнийг   эрүүгийн хуулийн ямар  ямар  зүйлчлэлээр ялласан бэ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 8-22 өдрүүдэд бага насны гурван хүүхдийг хүчирхийлж санаатай алахыг завдсан. Мөн  2010 оны тавдугаар сарын 03-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд  найман настай охиныг хүчиндэж,  ёс бусаар дур хүслээ хангаж санаатай алж, хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэдгээр цаазын ял төлөвлөснийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж ялын дээд хэмжээ оноосон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж