Орон гэргүй иргэд бичиг баримттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.07-нд нийтлэгдсэн

Орон гэргүй иргэд бичиг баримттай болжээ

Нийслэлийн Амьдрах ухаан сургалтын төвөөс нийслэл болон улсын халамжийн үйлчилгээний газартай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийн судалгаа гаргаж, 2000 гаруй иргэнийг бүртгэжээ. Орон гэргүй, тэнэмэл иргэдийн мэдээллийг бүртгэх бүртгэлийн шинэ программд оруулсан эдгээр иргэдээс 600 гаруйг нь бичиг баримттай болгож, Иргэний шинэчилсэн бүртгэл, Хүн, ам орон, сууцны тооллогод хамруулсан байна. Ингэснээр эдгээр тэнэмэл, орон гэргүй иргэд Хүний хөгжил сангаас хувь хүртэх, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа аж. Хөдөө орон нутгаас нийслэлд ирээд 10-20 жил болчихсон, ямар ч бичиг баримтгүй, шилжүүлэг байхгүй, төрсөн он сар нь мэдэгдэхгүй зэрэг шалтгааны улмаас орон гэргүй, тэнэмэл иргэдийг бичиг баримтжуулахад хүндрэл үүсдэг байжээ.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж