Оросын хиймэл дагуул орбитод нэвтэрч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Оросын хиймэл дагуул орбитод нэвтэрч чадсангүй

ОХУ-ын гурван хиймэл дагуулыг Казахстан дахь космодромоос хөөргөсөн ч орбитод нэвтэрч чадаагүй байна. Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр хиймэл дагуулуудыг тээвэрлэгч пуужин хөөрсөнийхөө дараа гэмтэж, Хавайн ойролцоо Номхон далайд унасан байж болзошгүй байгаа юм.

Хиймэл дагуулууд нь “GPS” системтэй өрсөлдөх системийн нэг хэсэг болох ёстой байсан аж. Ням гаригт Протон-М нэртэй пуужингаар хөөргөсөн ч хөөрснийхөө дараа найман хэмээр чиглэлээ өөрчилсөн гэнэ.     

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж