72 мянган паунд тахианы махан салатыг буцаана

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

72 мянган паунд тахианы махан салатыг буцаана

Лаазалсан тахианы махан салатан дотроос хуванцар зүйлс орсон буйгаас болж АНУ-ын өнцөг булан бүрээс нийт 72 мянган паунд салатыг эргүүлэн татах болжээ. Компанийн зүгээс 8,2 унцийн савалгаатай "Bumble Bee Lunch on the Run Chicken Salad Complete Lunch Kit" болон 3,5 унцийн савалгаатай "Bumble Bee Chicken Salad with Crackers"–уудыг эргүүлэн татаж байгаа юм байна. “Bumble Bee”-гийн хэрэглэгчдээс их хэмжээний гомдол ирсэнээс болж АНУ-ын хүнсний аюулгүй байдлын удирдлагууд компанийг бүтээгдэхүүнээ солих ёстой хэмээн хэлсэн юм. Гэхдээ үүнээс болж хэн нэгэн өвдсөн, эсвэл гэмтсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Энэ нь хоёрдугаар зэрэглэлийн онц байдал болсон байна. Харин өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр зэргийн онц байдал үүсч, хоёр компани бусдын эрүүл мэндэд халтай бүтээгдэхүүнээ татах болсон юм.

Баасан гаригт Дианагийн Мексик хоолны үйлдвэр 41,670 паунд халуун ногоогоор амталсан тахианы мах буцаан авах болсон бол үүний өмнөх өдөр Нью Йоркийн “Gournet Salads” компани мөн их хэмжээний бүтээгдэхүүнээ татах болсноо зарласан юм. Ы

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж