Даамчид Shandong Open-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Даамчид Shandong Open-д өрсөлдөж байна

БНХАУ-ын Шандун мужийн Шиньтай хотноо 100 буудалт даамын Shandong Open буюу Minzhu Cup тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ. Эрэгтэй, эмэгтэй төрөлд зохиогдож буй тус тэмцээнд Бельги, Беларусь, Латви, Литва, Молдав, Монгол, Нидерланд, Словен, Украйн, БНХАУ, Япон зэрэг 10 гаруй орны 60 орчим даамчин өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас тус тэмцээнд С.Даваадорж, Э.Энх-Эрдэнэ, Ц.Отгонбилэг, Ц.Энхзаяа, Э.Мандахнаран нарын даамчид оюун ухаанаа уралдуулж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөөд өнөөдөр даамчид нэг болон хоёрдугаар өргийн тоглолтоо хийсэн байна. Тэмцээний туршид тамирчид швейцарь системээр нийт есөн өрөг тоглож, аваргаа тодруулна. Нийт 200 мянган юань буюу 22 мянган еврогийн шагналын сантай тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд аваргалбал 40 мянган юань, харин эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлбэл 20 мянган юанийн мөнгөн шагнал хүртэх ажээ. Түүнчлэн эхний найман байрт шалгарсан даамчдыг шагнаж, урамшуулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж