Бөхчүүд “Их Эе”-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Бөхчүүд “Их Эе”-ийг орхилоо

Монголын үндэсний бөхийн холбооны VI “Их Эе” хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09.00 цагаас “Чингис” зочид буудалд эхэлсэн тус хуралдайд улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд, харцага, начин цолтой бөхчүүдийн төлөөлөл, мөн МҮБХ-ны Жаяг дэгийн багийнхан буюу засуул, цэц, гарын даа, хаяавч-холбогч, эмч, зохион байгуулагч, тайлбарлагчид болон монгол бөхийн судлаач зэрэг 200 төлөөлөл оролцож байгаа юм. Эдгээр 200 хүний тал хувь нь Жаяг дэгийн багийнхан, өөрөөр хэлбэл, бөх биш хүмүүс байгаа бөгөөд бөхчүүдийн санал хүсэлтийг сонсохгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, мөн бөхчүүдийн төлөөлөл дэндүү цөөн байна гэсэн шалтгаанаар Дархан аварга Д.Цэрэнтогтох, Далай аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд хуралдааныг орхин гарчээ. “Их Эе” хуралдай одоо үргэлжилж байгаа бөгөөд бөхчүүд хуралдаанд эргэн оролцох эсэх нь тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж