Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ногоон цайны ид шид

Ногоон цайг яагаад хамгийн сайн шингэн ундаа гэх болсон бэ?
1. Ногоон цай таргалалтаас сэргийлэх супер аварга. Найрлагад нь орсон бодис биед агуулагдах калорыг шатаах үйлчилгээтэй юм.
2. Гэдэс унжихаас сэргийлнэ. Тафтсын их сургуулиас явуулсан судалгаа ногоон цайнд агуулагддаг шимт бодис нь хэвлий хэсгийн калорыг шатаадаг генийг идэвхижүүлж,  жинг 77 хувиар  бууруулдагийг  харуулжээ.  
3. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, энергийг зохих хэмжээнд байлгахад нөлөөлнө. Ногоон цайны  шим тэжээлт бодис бие махбодь дахь инсулины хэмжээг нэмэгдүүлснээр эрүүл мэндэд хор хөнөөлтэй хоол хүнсэнд донтох, уур уцаартай болох, ухаан балартах зэрэг сөрөг үр дагавараас сэргийлдэг байна.
4. Судлаачид ногоон цайг уушгины хорт хавдраас сэргийлэхэд тустай болохыг тогтоожээ. 2010 оны 4 –р сард  Хорт хавдрын шинжилгээний төвөөс гаргасан  уг судалгааны бүтээлээс харахад уушгины хорт хавдар үүсгэдэг эсийн өсөлтийг ногоон цайны шимт бодис зогсоож байжээ.  
5. Маш олон судалгаа ногоон цай нь хоргүй хавдрын өсөлтийг зогсоох чадалтайг нотлоод байна.
6.Саяхны нэгэн судалгаа түрүү булчирхайн хорт хавдар нь эрчүүдийн амиа хорлох гол шалтгаан болж байдгийг тогтоожээ. 2010 оны 3 –р сард Хавдар судлалын төвөөс явуулсан судалгаа ногоон цай нь амиа хорлолтын гол шалтгаан болсон түрүү булчирхайн хорт хавдарын эд эсийн өсөлтийг зогсооход тустайг нотолжээ.  
7. Ногоон цай арьсны үрэвсэл болон үрчлээнээс сэргийлнэ. Ногоон цайны шимт бодис арьсны элдэв үрэвслийг дарахад витамин Е –ээс 200 дахин илүү үйлчилгээтэй аж.
8. Ногоон цай нь нүүрний арьсны чөлөөт радикалуудыг устгадаг маш хүчтэй антиоксидант агуулдаг. Уг антиоксидантын тусламжтайгаар ногоон цай арьсны эд эсүүдэд эерэгээр нөлөөлдөг байна. Чөлөөт радикалууд нь үе мөчний өвчин, чихрий шижин, хорт хавдар зэрэг ноцтой олон ужиг өвчнинтэй холбогдож байдаг
9. Ногоон цай нь сайхан амт үнэртэйн дээр та хэд хэдэн төрлөөс сонгох боломжтой юм. Мөс хийж эсвэл халуунаар нь ууж болно. Хэрэв та чихэрлэг ундаанд дуртай бол гаа эсвэл зүсэм нимбэг хийгээд уувал бүр янзтай. Та ийм амтыг хэзээ ч мартахгүй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж