Мөнхөд холбосон хайрын захидал

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Мөнхөд холбосон хайрын захидал

Харри Вард гэгч эр 17 настайдаа дайнд явахаасаа өмнө 1941 оны хоёрдугаар сарын 14-нд хайртай бүсгүйдээ  Валентины баярын ил захидал бэлэглэжээ. Хос хоёр үүнээс ердөө гуравхан сарын өмнө Бристолын нэгэн кафед танилцсан байв.
Харин бүсгүй түүнээс хойш жил бүрийн Валентины баярын өдөр хайртай залуудаа өөрт нь галт тэрэгний буудал дээр өгсөн ил захидлыг явуулдаг байжээ. Залуу дайнаас эргэж ирснийхээ дараа бүсгүйтэй гэрлэж 70 жил хамтдаа аз жаргалтай амьдарчээ. Тэд одоо 80 гарсан буурлууд болсон ч нөгөө л ил захидлаа Валентины өдөр гаргаж үздэг хэвээрээ аж.  Харин энэ жил эхнэр нөхөр Вард 87 дах удаагаа хосуудын баярыг тэмдэглэх гэж байгаа юм. Эхнэр Вард "Энэ ил захидлыг жил болгон гаргаж үзсэн ч 70 жилийн өмнөх шиг онцгой нандин хэвээрээ байдаг. Нөхөр маань надад өөр ил захидал явуулж байгаагүй. Яагаад гэвэл бид хоёрт үүнээс илүү ховор нандин зүйл байгаагүй гэжээ.
Хос хоёр  1942 онд гэрлэж хоёр охин, хоёр ач, дөрвөн гучтай болсон юм.
Хоёр буурал жаргалтай амьдралынхаа нууцыг бие биедээ сайхан амраарай гэж хэлэлгүйгээр орондоо ордоггүй байсан нь гэж хариулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж