
Харин бүсгүй түүнээс хойш жил бүрийн Валентины баярын өдөр хайртай залуудаа өөрт нь галт тэрэгний буудал дээр өгсөн ил захидлыг явуулдаг байжээ. Залуу дайнаас эргэж ирснийхээ дараа бүсгүйтэй гэрлэж 70 жил хамтдаа аз жаргалтай амьдарчээ. Тэд одоо 80 гарсан буурлууд болсон ч нөгөө л ил захидлаа Валентины өдөр гаргаж үздэг хэвээрээ аж. Харин энэ жил эхнэр нөхөр Вард 87 дах удаагаа хосуудын баярыг тэмдэглэх гэж байгаа юм. Эхнэр Вард "Энэ ил захидлыг жил болгон гаргаж үзсэн ч 70 жилийн өмнөх шиг онцгой нандин хэвээрээ байдаг. Нөхөр маань надад өөр ил захидал явуулж байгаагүй. Яагаад гэвэл бид хоёрт үүнээс илүү ховор нандин зүйл байгаагүй гэжээ.
Хос хоёр 1942 онд гэрлэж хоёр охин, хоёр ач, дөрвөн гучтай болсон юм.
Хоёр буурал жаргалтай амьдралынхаа нууцыг бие биедээ сайхан амраарай гэж хэлэлгүйгээр орондоо ордоггүй байсан нь гэж хариулсан юм.