
“Mercedes” болон “Ferrari” багууд саяхныг хүртэл энэ шийдвэрт дурамжхан хандаж буйгаа илэрхийлж байлаа. Тэдний үзэж буйгаар “Формула нэг” зардлаа хэмнэхээр хичээж буй энэ үед дээрх шийдвэр нь төдий л ач холбогдолгүй, чухал бус алхам гэнэ.
Түүнчлэн Ф1-ийн босс Берни Экклстоун дээрх дүрмийн өөрчлөлтийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бидний хөдөлгүүрийн загвар томьёолол маш сайн. Яагаад заавал үүнийг солих ёстой гэж? Өчнөөн сая саяар нь мөнгө зарлагадаж, зөвхөн хэн нэгэнд илүү давуу тал олгох, хэний ч хүсэхгүй энэ зүйлийг яагаад хэрэгжүүлэх ёстой гэж” хэмээн ярьжээ.
Гэхдээ энэхүү өөрчлөлтийн талаар “Формула нэг”-ийн одоогийн хөдөлгүүр үйлдвэрлэгчдийн дунд болсон хэд хэдэн уулзалтаар хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.