Шуурхай мэдээний албан бус орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага монгол сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг хугацаанд нь суллахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байна. Хадаа Өвөрмонголд 15 жилийн хорих ял эдэлж дуусаад, арванхоёрдугаар сарын 10-нд суллагдах юм. Түүнийг дэмжигчдэд хандаж буй байдал нь Хадааг хугацаандаа суллагдах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага “Бид, Хадааг суллагдсаныхаа дараа гэр бүлдээ эргэж очих зөвшөөрөл өгөхийг эрх мэдэлтнүүдээс хүсч байна” гээд “Мөн Монгол үндэстний цөөнхийн эрхийг энхийн аргаар онлайнаар хамгаалагчдыг хянаж цагддаг бүх үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэж мэдэгдлээ.
Хятадын Монгол үндэстний цөөнхийн эрхийг хамгаалагч Хуучинхүү, Хадааг дэмжигчийг түүнтэй уулзуулах оролдлогыг онлайнаар хийснийхээ төлөө гэрийн хорионд байгаа аж. Тэр эмэгтэйг 11-р сарын 11-ний өдөр Өвөрмонголын зүүн өмнөд хэсгийн Тунляод гэртээ байх үед нь энгийн хувцастай хоёр цагдаа баривчилж, Хорчин дүүрэг дэх Олон нийтийн аюулгүй байдлын товчоонд авчирсаны дараа гэрт нь хүргэсэн байна. Үүнээс хойш Хуучинхүүгийн зохион байгуулж буй хөдөлгөөн зогсчээ.
Хадаа 1995 оны 12-р сарын 10-ны өдөр Монгол үндэстний эрхийг хамгаалах байгууллага байгуулсан, мөн “Өвөр Монголын дуу хоолой” /The Voice of the Southern Mongolia/ нэртэй сэтгүүл эрхлэн гаргасныхаа төлөө баривчлагджээ. Салан тусгаарлах үзэл баримтлан, тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр 1996 онд түүнд 15 жилээр хорих ял оноосон байна. Тэрээр Өвөрмонголын Чифен шоронд ялаа эдэлж байгаа бөгөөд түүнийг байнга дээрэлхэн, доромжилж, хамт хоригдогсод, хамгаалагчид бие махбодид нь халдаж, зохиол бичих, ном сонин уншихыг хоригложээ. Эмч нар түүнд захын мэдрэлийн болон венийн судасны үрэвсэлтэй гэсэн онош тавьсан боловч түүний өвчнийг эмчлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. Эхнэр, хүү хоёр нь түүнийг суллах кампанит ажил зохион байгуулсныхаа төлөө төлбөр төлөх болов.
Хадаагийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.smhric.org/campaigns.htm цахим хуудаснаас үзэж болно.
Хуучинхүү 10 гаруй жилийн турш интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсаар иржээ. Тэрээр http://www.nutuge.com/, http://www.ehoron.com/, http://www.mongolger.net/ зэрэг цахим хуудасны Монгол оюутан, сэхээтнүүдийн онлайн хэлэлцүүлгийг удирдан зохицуулдаг байжээ. Эдгээр цахим хуудсыг Хятадын эрх мэдэлтнүүд сүүлийн жилүүдэд “салан тусгаарлах үзэл сурталчилсан”, “угсаатны асуудал хэлэлцсэн” хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Цагдаагийн ажилтнууд (http://www.mongolger.net/ цахим хуудасны “Монгол Гэр” хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зогсоосны дараа Хуучинхүүгийн гэрт нэвтэрч, түүний компьютерийн хард дискнээс бүх файлыг нь устгажээ. Цахим хуудсыг үндэслэгч Содмонгол 4-р сарын 17-ны өдөр АНУ-ын Орон нутгийн асуудлын байнгын хэлэлцүүлгийн хуралд оролцохоор явж байхдаа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас баривлагджээ. Тэрээр 3 сарын дараа суллагдсан ч сураг тасарсан.
Өвөрмонгол Хятадын засгийн газрын цагдан хяналтын дор байна. “Улаач” http://www.ulaaq.com/ хэмээх хамгийн сүүлд гарсан цахим хуудсыг зохиолч Наранбилэг үүсгэн байгуулжээ. Цахим хуудасны үйл ажиллагааг нь зогсоон, Наранбилэгийг гэрийн хорионд байлгаж байна.
Өвөрмонголд хараат бус цахим хуудас, хэлэлцүүлэг өнөө хэр байхгүй байна.