“Киви” шинэ жилийн бэлгээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

“Киви” шинэ жилийн бэлгээ дэлгэлээ

Саяхан зургаан
жилийн ойгоо даруухан тэмдэглэж
өнгөрүүлсэн “Киви” хамтлагийнхан шинэ жилийн бэлгээ
дэлгэлээ. Тэд “Бидний дурлал” хэмээх тав дахь цомгийнхоо “Чи өөрийгөө мэдэх
үү?” дуундаа рок стилээр клип хийлгэн цацаад удаагүй байгаа билээ. Харин саяхан
тус цомгийн “Хорвоо” дууны клип мэндэллээ. Шинэ жилийн уур амьсгал дөхсөн
болоод ч тэр үү цас будруулсан цагаахан гоёлтой гурван ялдам бүсгүйн шинэхэн
клип гаруутаа д хитийг тэргүүлж эхэллээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж