Pink гурван долоо хоног тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Pink гурван долоо хоног тэргүүлж байна

Этгээд, эршүүд дуучин Pink "Raise Your Glass" нэртэй синглээ гаргаж, гурван долоо хоногийн турш Billboard-н шилдэг 100 синглийн жагсаалтыг тэргүүлж байна. Энэхүү дуу нь түүний хит дуунуудаас бүрдсэн  "Greatest Hits … So Far!!!" цомогт нь багтсан юм.

Харин жагсаалтыг хоёрдугаар байрт Кети Перригийн “Firework” орсон ба энэхүү дуу өмнөх долоо хоногийн шилдгийн жагсаалтын дөрөвдүгээр байрт жагсаж байсан юм. Харин хэдэн долоо хоног хаанчлалаа тогтоогоод байсан Рианнагийн "Only Girl” доошилж, гуравдугаар байрт оржээ. Харин түүний "What"s My Name?" дуу нь мөн л амжилттай борлуулагдан тавдугаарт орсон бол Kesha-гийн "We R Who We R" дуу зургадугаар бичигджээ.

Өсөх ирээдүйтэй чадварлаг дуучнаар тодроод буй Бруно Марсын хоёр ч дуу шилдэг аравт багтаад байгаа ба "Just the Way You Are" нь дөрөвдүгээрт, "Grenade" дуу нь аравдугаарт орсон байна.

Nelly-гийн "Just a Dream" өнгөрсөн долоо хоногт гуравт жагсаж байсан бол энэ долоо хоногт наймдугаар байрт оржээ. Харин Black Eyed Peas хамтлагийн "The Time" есдүгээр байрт бичигджээ.
"Галзуу" Pink-ын түүхээс хүргэвэл:
Алесиа “Пинк” Мур Пенсильванид тєрж Филадельфид єссєн нэгэн. Түүнийг бага байхад нь ээж аав нь /James and Judy Moore/ салжээ.
Алесиагийн хэлснээр тэр хэзээ ч эцгийгээ хараагүй бєгєєд бараг тєрсєн цагаас нь л эхлэн ээж нь аавыг нь нас барсан хэмээн охиндоо итгүүлж чадсан гэдэг. /Түүний аав нь Вьетнамын дайны ветеран юм./ Амьдрал түүний хувьд үнэхээр там мэт санагддаг байв. Үеийнх нь охидын ганган хувцаслалт, дэгжин үс засалт, тансаг амьдралын хэв маяг зэрэг нь харин ч Алесиаг амьдралд ухаалаг, хэрсүү, бас бие даасан эмэгтэй болж хүмүүжихэд их нєлєєлсєн ажээ.
Тэрээр бүр дунд сургуулийн бага ангид байхаасаа л Madonna, Mary J.Blidge, Non Blondes, Janis Joplin, Billy Joel болон Whitney Houston нарын хєгжмийг сонсож, тэдний амьдралыг ч тєгс судалсан нэгэн билээ. Учир нь тэдний єнгєрүүлсэн амьдралын түүх, хүнд хэцүү үеүд, этгээд зан араншин, эмгэнэлт тєгсгєл, гутрал гуниг зэрэг нь Алесиагийн бага насны хүнд, тарчиг амьдралтай үнэхээр адил мэт байжээ.
Сноуборд, гимнастик, хип-хоп бүжиг зэрэг нь түүний хамгийн сонирхдог зүйл. Үргэлж хєвгүүдийн хамт гудамжинд элдэв зүйлээр /хамгийн хүнд гэх спортын тєрлүүдийг тэр сонгодог байлаа/ тоглон цагийг єнгєрүүлэх нь Алесиад уйтгар гунигаа мартах нэг арга нь байлаа. Ээж нь хоёр хүүхдээ тэжээхийн тулд шєнийн цагаар орон нутгийнхаа нэгэн тоосгоны үйлдвэрт ажилладаг байв. Ингэхээр Алесиад шєнийн амьдралтай танилцах, гудамжны элдэв муу зүйлийг ажиглаж, заримыг нь ч сурч авахад их цаг зав гардаг байсан мэдээж.
-Тэрээр 13 настайдаа сургуулийнхаа Schools Of Thought хэмээх рэп хамтлагийн back-singer /”арын дуучин”/-ийн нэг болжээ.
-Алесиа LaFace Records студитэй гэрээ хийснээр R&B болон хип-хоп стилийн анхны цомгоо 2000 оны хавар “Can’t Take Me Home” гэсэн нэртэй гаргажээ.
-”Most Girls” хэмээх хит дуу нь Teen People сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж мульти платиниум болов.
-2001 онд “Moulen Rouge” киноны “Lady Marmalade” дууг Mya, Kimberly “Lyl’ Kim” Lopez болон Christina Aguilera нартай хамтран дуулснаар Алесиагийн нэр алдар дараагийн шатанд гарч ирсэн.
Ингэж тэрээр єнєє цагийн хамгийн хатуу “хилийн дээстэй” гэх дэлхийн хєгжмийн ертєнцєд орж ирсэн. Түүний дуулсан дуу, гаргасан цомог болгон нь хит-парадад дээгүүрт бичигдэх болж, хєгжмийн “дээд лигийнхэн ч” түүнийг анхааралдаа аван хийсэн үйлдэл, алхам бүрийг нь ажиглаж байдаг боллоо. Үүнтэй зэрэгцээд Алесиаг ижил хүйстэн, гаж донтон гэх талаар элдэв сенсааци ч тасрахаа больсон. Хамгийн гол нь тэр бүх хий хоосон таамаг мэт элдэв яриа гарах болсон нь Пинк хэмээх нууц нэртэй нь шууд холбоотой юм. Тэгвэл тэр яагаад ийм нэр, бас єнгийг сонгож авсан талаарх хамгийн үнэн бодит мэдээллийг хүргэх нь зүйтэй байх.
1992 он. Тэр нэгэн єдєр Алесиа єєрийн хэсэг найзуудын хамт кино театрыг зорьжээ. Тухайн үед Америкийн кино ертєнцєд хэд хэдэн бүтээл олны анхаарлыг татаж байсны нэг нь нэрт жүжигчин Стив Бускеми /Steүe Buscemi/-гийн тоглосон “Reserүoir Dogs” хэмээх триллер кино байлаа. Гэтэл уг кинонд Стивийн бүтээсэн “Мистер Пинк” /”Mr. Pink”/ хэмээх дүрийн ааш зан, биеэ авч яваа байдал, гадаад тєрх зэрэг нь шууд л Алесиагийн сэтгэлд таалагдаж, бас нэвт хоногшиж үлдсэн байна. Ингээд л тэр хєгжмийн ертєнцєд “Пинк” хэмээх нууц нэртэйгээр орж ирсэн байна. Түүний нэрний талаарх түүх ердєє л ийм, маш энгийн.
Лесби… Тэрээр энэ “нэр алдартаа” аль хэдийнэ дасал болсон гэмээр. Гэхдээ түүний эршүүд зан, дэггүй үйлдэл, этгээд санаа зэрэг нь хүмүүст єєрийн эрхгүй гаж этгээд мэтээр харагддаг. Яахав, түүнд дэгжин, эрос маягаар хувцасласан, шаргал үстэй бусгүйчүүд таалагддаг л даа. Бүр єєрєє ч энэ талаараа хэвлэлийнхэнд нэг бус удаа нээлттэй мэдэгдэж байсан. Гэтэл 2006 онд загварын “Glamoure” сэтгүүлд “Пинк жинхэнэ бүсгүйчүүдийг шүтэн бишрэгч, бас таалагч ижил хүйстэн. Тэр үүнийгээ нуухын тулд янз бүрийн эрчүүдтэй олны нүдэнд ил харагдахыг хичээдэг. Энэ бүхний цаана түүний пинк бүсгүйчүүд, коллежийн охид, дээд зэрэглэлийн мэргэжлийн биеэ үнэлэгч лесби нар нуугдаж байгаа. Пинк бол зүгээр л тэдний халхавч. Мєн Пинк хэзээ ч эмэгтэй хүний дотуур хувцас ємсєхийг хүсэж байгаагүй. Тэр гэртээ байхдаа эрэгтэй хүний майк болон дотоожтой, навчин тамхи татаад суучихдаг” хэмээн бичсэн байв. Харин уг мэдээллийн хариуд Пинк тус сэтгүүлийн эрхлэгч Пит Андреатог “Бэлгийн сулралтай эр. Эхнэрээ ч хангаж чадахгүй жижиг эрхтэнтэй одой. Єєрєє тийм болохоор бусдын салтаа руу шагайж явдаг. Эсвэл намайг хэн болохыг мэдэрмээр байгаа юм байх даа. Би тэгвэл шууд л түүний доодохыг яана…” хэмээн ТВ-ийн ярилцлагынхаа үеэр үзэгч олныг сэрдхийтэл нь хэлж орхижээ. Энэ бол түүний тэвчээр алдагдсан нэг л жишээ юм.
Мєн Холливудын алдартнууд болох Шон Пэнн, Мэт Ланж, Марк Уоллберг, Тимоти Бранк нарыг “бүгд гаж сонирхолтнууд. Бас дээр нь инээд хүрэм жижиг эрхтэнтэй. Түүнээсээ үхтлээ ичдэг” хэмээн зарлаад байгаа юм. Дээр єгүүлсэнчлэн тэр шүүхээс торгуулах шийтгэл авсан ч “хэрвээ боломж гардаг л юм бол хэзээ нэгэн цагт тэдний єрєвдєлтэй жижиг эрхтний зургийг нийтэд харуулна” гэдгээ нэгэнтээ андгайлжээ.
Үүнээс гадна Пинк єєрийг нь хэн нэгэнтэй харьцуулахад огт дургүй. Ялангуяа сүүлийн үеийн залуу дуучид, тэр дундаа R&B стилийнхэнтэй… “ Тэр, Женнифер Лопез, Бэйонс Ноулз, Шакира гурав бол махчин, бас дээр нь том єгзєгтэй гичийнүүд. Хэрвээ тэд мах идэхээ больвол бєгс нь арай жижигхэн болох байх л даа. Харин миний зиндаад тэд хэзээ ч таарахгүй” гэснээрээ тэр єєрийгєє бусдаас онцгой гэдгээ нэгмєсєн харуулаад авсан.
Энэ ч утгаараа амьтны арьс болон мах хэрэглэхийн эсрэг үзэлтэй Пинк амьтдын эрх ашгийг хамгаалах PETA хэмээх байгууллагад томоохон байр суурийг эзэлдэг. Тэр энэ тал дээр нийтийг хамарсан олон нийтийн ажил их хийдэг бєгєєд “Мах иддэг хүнээс нэг л ємхий үнэртэнэ. Тэдний хажууд байхад єєрийгєє араатан мэт тєсєєлнє” хэмээн єєрийн нэгэн дуундаа ч дуулсан байдаг. Мєн загвар ємсєгч Памела Андерсонтой хамт Майами Бичид амарч байхдаа нэгэн үдэшлэгийн үеэр хагас нүцгэн олны ємнє гарч ирэн тэнд байсан бүхнийг алмайруулж орхижээ. Тэдний бэлхүүсэнд єгзгийг нь халхлах тєдийхєн, химийн аргаар гарган авсан материал бүхий дотоож л байлаа.
Одоо тэрээр мотокроссын супер-од, тамирчин Керэй Харттай гэрлэсэн. Удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа.
Испани. Мадрид. 2003 онд тэр хотод мотокроссын хамгийн том тэмцээний нэг “MotoAction- 03” болжээ. Дэлхийн олон супер-од тэнд хуран цугларсан байлаа. Бүр нэртэй скандалын эзэд болох Пэрис Хилтон, Линдсэй Лохан, Мэри-Кэйт Олсен, Жессика Симпсон, Хиллари Дафф, мєн нэрт загвар ємсєгч Николь Ричи нар Мадридын дээдсийн “Guanto Petot” наран шарлагын газарт амарч, зугаацахаар ирсэн байв. Мэдээж дэлхийн хамгийн эрч хүчтэй, тєгс бие хаатай, сайхан залуус мотокроссын тэмцээнд оролцдогийг тэд тооцоолсон нь ойлгомжтой. Чухамдаа л тэр үед нэгэн буудлын єрєєнд Пинк найз Керэйгийн хамт секс хийж байгаа зургийг нь нєгєєх скандалын эздийг “даган ирсэн” паппарациуд авч орхижээ.
…Пинкийн хєх, єгзєг болон найз залуугаа хэрхэн таалж байгааг тэр зурагнуудаас бүрэн харж болох ажээ.  Харин Пинк, Керэй хоёр үүнд огтхон ч цочирдоогүй бєгєєд үүнийг зарим нэгэн хэвлэлийнхэн “Энэ зурагнуудыг Пинк зориуд авахуулсан. Тэр єєрийгєє лесби биш гэдгээ харуулахыг оролдож байгаа нь гайхалтай” хэмээн бичиж байлаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж