Эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөв

Арванэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн  өнөөгийн  байдал,цаашдын зорилт ”  зөвлөгөөн болов. Тус зөвлөлгөөнийг Монголын Мянганы Сорилтын Сангийн “ Эрүүл Мэнд “ төслийн санхүүжүүлтээр  Эрүүл мэндийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд харьяа салбарын удирдлагууд болон орон нутгийн албан байгууллагын дарга нар, сумдын Засаг дарга эрхлэгч эмч, эх баригч, ахлах сувилагч,багийн эмч нар зэрэг 180 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр хөдөөгийн эрүүл мэндийн системийн ажиллагсдын эрүүл мэндийн үзлэг сумдын засаг дарга,эрхлэгч эмч, эх баригч, багийн эмч нарт сургалт, санал асуулгыг гурван төрлөөр зохион байгууллаа.

Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж