Хөлбөмбөгийн дэлхийн аваргын зардал нь 50 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дэлхийн аваргын зардал нь 50 тэрбум ам.доллар

Орост 2018 онд болох Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих мөн зохих дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулах бөгөөд харин өвлийн олимпийн зардалд 30 тэрбум ам.доллар гаргаж байгаагийн талаас илүүг  нь холбооны төсвөөс гаргаж байна гэж  “Коммерсант” бичжээ. Оросын мэдүүлгийн номонд 13 хотод тэмцээнийг явуулах болно. Нийтдээ 16 цэнгэлдэх хү­рээлэнд тоглолт хий­хээс одоо зөвхөн нээлт, ха­гас шигшээ ба, шигшээ тоглолт хийг­дэх “Лужники” л бэлэн байна. FIFA-гийн материалд цэнгэлдэх хү­рээлэнгүүдийг босгоход 3,8 тэрбум ам.доллар зарцуулна. Үүнээс гурван тэрбум гаруйг нь холбооны болон орон нутгийн төсвөөс гаргах гэнэ. Жуулчлалын дэд бүтцэд Орос 11 тэрбум ам.доллар гаргахаар амласан байна. 2018 он гэхэд 7,7 мянган км автозам ба 2000 км төмөр замыг барих ёстой. Түүнд 35 тэрбум доллар хэрэгтэй юм. Москва, Сочи хоёроос бусад хотуудад нисэх буудлуудын шинэчлэлд 1,4 тэрбум ам.доллар зарцуулна.

Тэмцээний хүлээн авч байгаа оронд тэр нь ямар ашигтайг хэлэхэд хэцүү. Өмнөд Африкт энэ зуны тоглолтууд ашигтай болсон гэж мэдэгдсэн байгаа. Тэдний эрх мэдэлтнүүд 3,5 тэрбум еврог тэмцээний бэлтгэлд зарцуулсан гэж байгаа боловч шинжээчид нь тэднийг 5-9 тэрбум евро зарцуулсан гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж