Б.Сэр-Од Японы марафонд урилгаар оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од Японы марафонд урилгаар оролцоно

Жил бүр зохион байгуулдаг Японы Хофү Ёмиүри 41 дэх удаагийн марафон энэ сарын 19-нд уламжлал ёсоор Ямагүчи мужийн Хофү хотноо болох гэж байна. Энэ жилийн марафонд эрэгтэй 1692, эмэгтэй 156 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн нь оролцогчдынхоо тоогоор рекорд тогтоогоод байна. Тус тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн марафонд 10 элит тамирчинг урилгаар оролцуулах болжээ. Тэдгээрийн дунд дотоодын найм, гадны хоёр тамирчин багтсан ба тэдний нэг нь Монголын хөнгөн атлетикч Бат-Очирын Сэр-Од ажээ.
Урилгаар оролцох 10 тамирчны тухайд 2003 оны Берлиний марафонд 2:09:52 цагийн амжилт гаргаж, хувийн дээд амжилтаа эвдэж байсан Курао Умеки, 2008 оны Хофүгийн марафоны аварга Кентаро Ито, Такуро Ямашита, Такаши Ямаучи нарын дотоодын шилдгүүд оролцох бол гаднаас Монголын тамирчин Б.Сэр-Од, мөн БНСУ-ын Чон Ун Сан нар хурд сорих ажээ. Манай тамирчны хувьд өнгөрсөн есдүгээр сард Берлиний марафонд 2:12:42 цагийн амжилтаар хувийн дээд амжилтаа ахиулсан юм. Тэрбээр ийнхүү гурав дахь жилдээ дараалан Хофүгийн марафонд оролцох гэж байна. Өмнө нь Б.Сэр-Од 2008 онд шагналт зургадугаар байрт шалгарч байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж