
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лабораторийн барилга барьж байсан БНХАУ-ын иргэд цагдаагийн ажилтнуудыг зодож хүнд гэмтээсэн хэрэгт Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан ч хоёр улсын эрхзүйн гэрээ хэлэлцээрийн дагуу нутагт нь шилжүүлсэн байна. Тэдний зодсон цагдаагийн ажилтнуудын биеийн байдал өнөөдрийг хүртэл сайжрахгүй байгаа гэнэ. Албаны эх сурвалжийн тайлбараар манайд саатуулагдсан есөн хүн нь зодоонд голлон оролцоогүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Н.Бүжээ