Л.Гүндалайгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг  Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцааалт явуулж байсан хэргийг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг Эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Тайванийн Тайпей хотоос Монгол  Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжаар ирсэн 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр гуравыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэх хэрэгт шалгаж байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж